Showing posts with label Шүлэг. Show all posts
Showing posts with label Шүлэг. Show all posts

Wednesday, March 12, 2014

For U


You were the first and the last creature
You are now past and erasure
Now I’ll let you go, let you be 
Now I’ll leave you… as you wish 

EN

Mar.12.2014


 

Saturday, March 1, 2014

Elegy of February ...

Архины халууныг гаргах миний Монголын өвөл
Амраг чамайг сэтгэлд минь дуудлаа
Айл болж чадаагүй чиний тэр сэтгэл
Аа гэхдээ эцсийн эцэст миний л төлөө

Нойргүй үдшийг элээх түнэр харанхуй шөнө
Нялх үрийг минь санагдуулж, сэтгэлийг минь чилээлээ
Нэг ч сар хамт байгаагүй гэж бодохоор
Нэхэл, гуниг, бардамнал нэгэн зэрэг аслаа

Чи минь дээ...

Н.Э

2014-02-28

Saturday, August 10, 2013

***

Чөтгөр мэт өвлийн моддын дундуур
Сайхан бодол нисэлдэнэ.
Чөлөөтэй, ядуу амьдрал...
  тэвчээргүй учрал...
     мартагдаж өгөхгүй
Сэтгэл санаа дутуу дулим

Илүү ганцхан шөнийг
Цуг барсан бол,
Ингэтлээ санахгүй, бодохгүй,
Дурсамж ханачих байсан шиг.

Ахиад ганц л амраглах дутуугийн амт
Насаар нэг гашуун,
Азгүй дурлалын үр сад, бид...
Ай, азгүй дурлалын үр сад


Friday, May 20, 2011

Sonnet CXXX

Би Шекспир шиг сэтгээд байна уу? эсвэл Шекспир над шиг бодоод байна уу? Аль эсвэл бид хоёр тийм адилхан байна уу? За за аль нь ч бай хамаагүй. . .

Дурласан бүсгүйн минь нүд нар шиг гялбам биш,
Уруулын нь улаан тодхон шүрийг гүйцэхгүй ээ.
Түүнийхээ цээжийг би цаснаас цагаан хэмээж ч,
Үсийг нь хар торгоноос илүү гэж ч хэлэхгүй ээ.
Улаан ч, цагаан ч Дамаскын сарнайг бишгүй л харсан
Хацрынх нь өнгө тэдгээр сарнайнхтай жишихээр биш.
Учралт хонгорын минь амьсгалах үнэрээс, үнэндээ
Хаврын цэцэгсийн анхилан хол илүү санагдсан
Тэр бүсгүйн яриаг чагнан суух дуртай ч би
Илүү тааламжит аялгуутай хөгжмийг мэднэ ээ.
Тэнгэрийн дагинас яаж нисдгийг би хараагүй,
Энхрий хонгор минь ердөө л газраар алхдаг.
Гэлээ ч, хувь золоор учирсан тэр минь наддаа 
Гэрэлт хорвоо дээр юутай ч эгнэшгүй онцгой.

Г. Аюурзана - "Дэлхийн сонгомол яруу найраг" номноос

Sunday, February 6, 2011



 Francesco Maffei - St Michael Overthrowing Lucifer

"I don't know what happened to me" -

Нисванисыг үгүй хийж 
Нирванад хүрэхсэн

Monday, August 9, 2010

Санаж байна...

Чамайгаа санаж байна...
Уулзаагүй гурван өдөр...
Өшөө хэдэн өдөр...  
Утсаар ярих хангалтгүй ...

Thursday, August 5, 2010

Адриан Хенри - Чиний эзгүйд...(хэсэгчилсэн)

Чиний эзгүйд хөөмөл цагаан талхан дээр тавих сүмс ч олдохгүй
Чиний эзгүйд дэлгүүрийн цонхон дээрх хиймэл цэцэг ердөө л дэлгүүрийн цонхон дээрх хиймэл цэцэг
Чиний эзгүйд ногоон алимны амт ногоон биш
Чиний эзгүйд “Sunday Times”-ийн тэргүүн нүүр хүртэл хар, цагаан

Friday, July 30, 2010

Чимээгүйгээр...



Миний зүрхтэй ...
Сэтгэлтэй
Ярьж буй чинь
Гайхалтай

Ганц ч үг хэлэлгүйгээр
Харанхуйг чи гийгүүлнэ
Чимээгүй байхад чинь
Юу сонсдогоо
Тайлбарлаж би үл чадна

Чиний инээмсэглэлээс чамд
Хэрэгтэй гэдгээ би мэдэрдэг
Харцнаас чинь чи намайг
Хаяж явахгүй нь харагддаг. . .

Унасан үед минь
Өргөж босгоно гэж
Гар чинь хэлнэ
Үг хэлээр биш ч
Бүгдийг
Үйлдлээр чи өгүүлнэ...

Бүхий л өдөржингөө
Чангаар хөөрөлдөх
Хүмүүсийн дуу яршигтай
Намайг чи тэврэхэд
Намуун тайван болж
Амгалан...

Зүрхэнд минь юу хэлснийг
Хэдий хичээсэн ч тэд...
Хэлж үл мэднэ...

3


Үнэр ... үнэр ...
Үнэг... үнэг... 
Нэг ... нэг... 
1=3

Tuesday, June 15, 2010

Хэрвээ би эмэгтэй байсан бол ...

Хэрвээ би эмэгтэй байсан бол ...
Түүнд дурлах байсан ...
Хасах 3 хараатай түүнд дурлах байсан ...

Monday, June 14, 2010

Хүсэл мөрөөдөл үгүй болоход...

Хүсэл мөрөөдөл үгүй болоход
Хүн яах вэ? 
Ойр зуур жижиг зүйлийг хийж
Өдөр хоногыг өнгөрүүлнэ.
Өнөөх зүйлдээ сэтгэл ханаж
Би болж байна гэж эндүүрнэ.

Thursday, June 10, 2010

Амьсгаад!


Амьсгаа Лалар Гичий
Арилаад өгөхсөн
Новш Эргүү Пизда
Нисээд явахсан