Saturday, August 10, 2013

***

Чөтгөр мэт өвлийн моддын дундуур
Сайхан бодол нисэлдэнэ.
Чөлөөтэй, ядуу амьдрал...
  тэвчээргүй учрал...
     мартагдаж өгөхгүй
Сэтгэл санаа дутуу дулим

Илүү ганцхан шөнийг
Цуг барсан бол,
Ингэтлээ санахгүй, бодохгүй,
Дурсамж ханачих байсан шиг.

Ахиад ганц л амраглах дутуугийн амт
Насаар нэг гашуун,
Азгүй дурлалын үр сад, бид...
Ай, азгүй дурлалын үр сад


No comments:

Post a Comment