Бас л балиар их ажилтай. Урьдны адилаар дарга нарыг царайчлаастай, гарын үсгийг нь хараастай. Хажуугаар нь хэдэн компаний хүмүүст баахан аман орчуулга хийж хэлмэрчлэв, хэдэн гэрээ систем дээр хийсэн боловч батлуулсан нь ховор. Бүтсэн юм нь бага ч үр бүтээлээр өмнөх хэдэн өдрийг бодвол арай гайгүй. Завгүй мөртлөө үр дүн багатай нэг тийм тэнэг өдрүүд байдаг даа. Тиймэрхүү байх шив. Шинэ долоо хоногийн эхний өдөр гэдэг утгаараа тийм ч болов уу.
Орой Орхон Сэлэнгийн бэлчирээс ирсэн нэг нөхөртэй уулзсан биш нэг пиво нь гурван пиво болов. Тэр нөхрийг хүлээнгээ хариад хийх зүйлсээ бичсэн нь талаар болов. Соно аида ни футари но онна га айтай кэдо, сэ то атта.
Дур хүсэл оргилсон ч тархи нь хүчтэй тул барив. Сайндаа ч биш каножёоно кэцүмоно га китакара ямэмашта.
Ерөнхийдөө бол сэргэг, сэрүүн, сэрэмжтэй байна. Сэрэмжийг бататгая...
No comments:
Post a Comment