Ирээдүйг зөгнөсөн жигтэй сонин зүүд зүүдэллээ... Бүдэг бадаг, одоо бараг мартсан ч гэсэн санаж буйгаа энд сийрүүлсү. Энхрийхэн минь бараг тав юмуу зургаан настай. Захтай, шар цэнхэр судалтай фодволктой, жийнсэн шоорттой,. Хөөрхөн бор хүү. Яриа хөөрөө гэж ухаалаг...
Уулзаж нэлээн л юм ярилаа. Ээждээ уулзсан гэж битгий хэлээрэй.
Никитоны тухай баримтат киноны нээлт аятай юм байна. Тасалбар дээрээ Баачкагийн зургийг хэвлэжээ. Гурван тасалбар авснаа хоёроор нь ээжтэйгээ, үлдсэн нэгийг нь өөрийнхөө үзсэн тасалбартай нийлүүлээд эгчтэйгээ дахиж үзнэ гэнэ.
Үгүй ээ, миний хүү дөрвөн тасалбар ав даа...
No comments:
Post a Comment