Monday, June 14, 2010

Хүсэл мөрөөдөл үгүй болоход...

Хүсэл мөрөөдөл үгүй болоход
Хүн яах вэ? 
Ойр зуур жижиг зүйлийг хийж
Өдөр хоногыг өнгөрүүлнэ.
Өнөөх зүйлдээ сэтгэл ханаж
Би болж байна гэж эндүүрнэ.



Хүсэл мөрөөдөл үгүй болоход
Хүн яах вэ?
Биеийн амрыг харж
Аль хөнгөнрүү нь тэмүүлнэ.
Бэлэн будаа идэж
Хоол хийхээсээ залхуурна. 


Хүсэл мөрөөдөл үгүй болоход
Хүн яах вэ?
Зугаа цэнгэлд автан
Зуурдын жаргалаа тэргүүнд тавина.
Зөрөг болгон уруу очиж
Замгүй замаар явна.

Хүсэл мөрөөдөл үгүй болоход
Хүн яах вэ?
Дүр эсгэх нь ихэсч
Үнэнийг хэлэх нь багасна.
Худал хуурмагтаа хууртан
"Хүсэл" төдийгөөр хязгаарлагдана

Хүсэл мөрөөдөл үгүй болоход
Хүн яах вэ?
Өрөөлд таалагдахын тулд
Өөрийнхөө хэн гэдгийг мартана.
Мөн чанараа гээж
Хүн чанартаа эргэлзэнэ.

Хүсэл мөрөөдөл үгүй болоход
Хүн яах вэ?
Идэндээ автагдаж
Амьтан болно.
Хөөрхий дөө
Хэн ч биш болно.

5 comments:

  1. oird zugeer uu? xexe

    ReplyDelete
  2. Солиорсон, галзуурлын эхний шатанд байгаа. хаха ;^P

    ReplyDelete
  3. Хэрэв муу үйл хийхээс зайлсхийж явахгүй бол өөрийгөө хүн байтугай амьтан гэж үзэхэд ч хэцүү болно. Л.Толстой

    ReplyDelete
  4. lol, you've came from Yellow Rock National Park :)))

    ReplyDelete
  5. хүсэл мөрөөдөл үгүй болход
    хүн өөрөө үгүй болно
    чухамдаа намайг амьдруулж
    амьд явааг минь мэдрүүлж байгаа ганц л зүйл,
    миний хүсэл мөрөөдөл
    нэгэн ухаант хүн
    Залуу хүн хүсэл мөрөөдөлгүй бол
    тэр залуу хүн биш гэсэн байдаг
    Өөрийн хүсэл мөрөөдлийг хайрлаж яваарай залуусаа

    ReplyDelete