Толгой гэж олгой.... орон гаран... Ууртай уцаартай бухимдалтай ...Яадаг ч юм билээ дээ? Монголоос явдаг ч юм бил үү? Уул нь тэнд хүрээд ир гээд байх юм. Хоёрын хооронд хөгийн улс уруу явмааргүй байдаг. Энд ер нь авах юм гэж юу ч алга. Үндсэн хэрэгцээгээ л хангах гэж би одоо ажиллаад байгаа юм уу хаашаа юм.
Новшнуудаас болж би ч ёстой муухай балиар үмхий санаа сууж байна даа? Дүү охин явчихсан, одоо хоол ч хийж идэхээ больсон, өөрөө хийх дур сонирхол ч алга. Удахгүй хажуугын нөхөд явна. Хэд хоног ганцаархнаа... Гэвч энд байхыг үл хүснэ. Хүсэл минь, мөрөөдөл минь хааччихваа чи минь? Би ийм л болохгүй шүү гэсэн зүйл нь би өөрөө болчихсон юмуу даа?
Хүйтэн өрөөнд манарсан хөгийн амьтан, сахилга бат, хариуцлага гэж юу ч алга даа чамд! Нэг л их юм бодсон, нэг л их юм хийсэн, хэнд ч хэрэгтэй юм хийгээд байгаа юм? Чухам жинхэнэ утгагүй. Утгатай амьдрал гэсэн түүнийг статусыг харахаар өөрийгөө хараан зүхмээр санагдах юм. Тэр бол үнэхээр утга учиртай амьдарч байна. Гэтэл би... Өмнөхөөсөө улам бүр дордоод л байна даа? Надаас өөр хэн ч надад туслахгүй. Дуу хөгжим сонсохоо больдог ч юм бил үү? Магадгүй түүний хэлснээр хөгжим сонсохоор өөрийгөө сонсохоо больж, тэр чигээр хөгжмөөр тоглуулж эхэлдэг гэдэг нь үнэн ч юмуу? Эсвэл түүний хэлснээр ном уншсанаараа өөрийн толгойгоор биш, бусдын толгойгоор сэтгэж, тэдний үзэл бодлоор тархиа угаалгаж байна гэж үү? Кино ч мөн адил...
Чимээгүй хүнтэй харьцахгүй ядаж 1 жил болчихвол... Их хотын амьдрал аа гэж нэг л их завгүй хүмүүс, хэдэн халтар цаасны төлөө хуруу хумсаа хугалан зүтгэнэ. Зүтгэхгүй гээд ч яахав дээ. Өлсөж үхэлтэй нь биш. Больё, тэнэг юмнуудаар орохоо больё. Больё унтъя болъё
Зүгээр "байж л" байгаач дээ. Үе үе ингэж тэнэгтдийн.
ReplyDelete