Tuesday, June 15, 2010

Хэрвээ би эмэгтэй байсан бол ...

Хэрвээ би эмэгтэй байсан бол ...
Түүнд дурлах байсан ...
Хасах 3 хараатай түүнд дурлах байсан ...





Хэрвээ би эмэгтэй байсан бол...
Өндөр, туранхай түүнд
Намхан, туранхай түүнд дурлах байсан.  . .

Хэрвээ би эмэгтэй байсан бол...
Хүүхэд зантай
Хүүхэд царайтай түүнд дурлах байсан...

Хэрвээ би эмэгтэй байсан бол...
Түүнтэй хамт гадуур зугаалж
Кино үзэх байсан...

Хэрвээ би эмэгтэй байсан бол...
Маш сайхан биетэй
Дур булаам нэгэн байх байсан ...

Хэрвээ би эмэгтэй байсан бол...
Их зант гэж хэлэгдсэн
Хамраа сөхсөн муухай аашт байх байсан ...

Хэрвээ би эмэгтэй байсан бол...
Тэр л нэг төрлийн хүнийг
Онцгойлон харах байсан ...

Хэрвээ би эмэгтэй байсан бол...
Хэн нэгэний хайрыг булаах
Тэр нэгэн хэн гуай байх байсан ...

Хэрвээ би эмэгтэй байсан бол ...
Тэр нэгэн сонин нөхөрт
Дурлах байсан ...

Хэрвээ би эмэгтэй байсан бол ...
Хнн... (санаа алдав)

No comments:

Post a Comment