Энэ Бөмбүүлэй гэдэг мангар нэртэй блогыг уншдаг хүмүүст: хэхэ
Заа тэгэхээр:
1. Сэтгэл санаа тавгүй үед хачин хачин, "бараан", "хүнд", "дарамттай" юм бичиж байгаа бол уучилна биз. Нэг тийм хачин, аймаар шүлгүүд зохиосон. Цаагуураа бухимдлаа илэрхийлж тайвширч байгаа нэг хэлбэр нь хөөрхийг ойлгоорой. Бүдүүлэг, хараалын үг ч үе үе хэрэглэсэн сүүлд өөрөө харахад ч эвгүй байсан.(бантав) Тэрийг битгий тоогоорой. Ер нь иймэрхүү зүйлс, яваандаа бараг бичихгүй ээ. Угаасаа хаа сайгүй, хар бараан толбо байхад тэрийг улам бараантуулж, сүүдэрлээд яахав.
2. Заримдаа сэтгэл санаа хөөрч, догдолж, үймэрч, уймарсан үедээ "амьдрал", "үхэл", "хайр" зэрэг мөнхийн сэдвээр үе үе уянгын халил хийнэ. Тэр үед битгий хүн шоолоод байгаарай.
3. Өнөөгийн нийгэм, улс төр, олон улсын байдлаар гэнэ гэнэ өөрийн бодлыг бичнэ.
4. Дуу хөгжим, ном зохиол, кино гээд ер нь урлагын талаар дийлэнхдээ бичих байх шүү.
За нэг тиймэрхүү, ойрд ажил төрлөө солих гээд бүтэн саржингаа л юм болж байна. Ер нь эргээд нилээн өөдрөг үзэлтэй болж байгаа. Бэрхшээл зовлон бол бэлэг гэдэг утгаар харах гэж их л хичээж байна. Хичээсний үр дүнгээ ч өгч байна.
Хэрэгтэй юмандаа залхуураад, хэрэггүй юмандаа өлөнтөөд суучих юмаа би нээрээ. Үе үе секс.мн уруу ордог юм. Саяхан нэг орсон биш, хэдэн ч цаг хэрэгт дурлав даа хаха, гэхдээ нээрээ үнэхээр хэрэгтэй юмнууд байдаг шүү хүмүүсээ. Мэдээд авахад илүүдэхгүй шүү.
No comments:
Post a Comment