Francesco Maffei - St Michael Overthrowing Lucifer
Нисванисыг үгүй хийж
Нирванад хүрэхсэн
Сарнилыг арилгаж
Шаматад хүрэхсэн
Самуурлыг ариусгаж
Самадид очихсон
Саарал орчлонгоос тасарч
Саторитой учрахсан
Сатаныг ялан дийлж
Ариун сүнс болохсон...
Хүн гэж нээрээ хөгийн амьтан шүү. Хүний муу сэтгэл хэзээд сэрэхэд бэлэн, эгзэгтэй эгшинг андахгүй. Иймээс байнгын сэрэмжтэй байж бодол оюунаа хянаж байхгүй бол өнөөх л чөтгөрийнхөө эрхшээлд автчихсан, толгой нь эргэчихсэн байх бий. Эргүүтэж эргүүтэж дууссаныхаа дараа эрүүл ухаантай болоод эргээд харахад бүх юм дуусчихсан байдаг. Ай хүн гэж нээрээ арчаагүй амьтан шүү. Эцэст нь:
"Хайр байвал юу ч бэрхшээлтэй биш агаад түүнд үргэлж цаг зав байдаг" - (Баб, Баха-Уллах, Абдул Баха гурвын аль нэг нь хэлсэн :P)
blogoo xayajee de yur ni
ReplyDeleteБараг л... Хааяа л ганц нэг юм бичнэ.
ReplyDeleteЧи харин өөрөө хаясан байна лээ ш дээ!? :)