Нэгэн марзан залуу найз охинтойгоо уулзаад салахдаа түүнийгээ үнсээд тэврээд явуулахгүй байж гэнэ. Найз охин нь "Яасан бэ?" гэж асуухад "Чамайгаа санаад л"...
- Хоёулаа өдөржингөө хамт байсан ш дээ...
- Харин тэгээд л... санаад л ... :)) :P
Бас нэг шазруун залуу байж гэнэ. Юмыг ном ёсоор нь байлгах их дуртай гэнэ. Нэгэн удаа найз охинтойгоо талбайн урд талын гарцаар гарч байхдаа гарцны цагаан зураасан дээр зогссон машинууд уруу хуруугаараа заан "Энэ муусайн юмнууд уул нь ингэж гарцан дээр зогсох ёсгүй ш дээ, хөгийн амьтад". Найз охин нь:
- Чи битгий ингэж хүнийг хуруугаараа зааж бай, тэнэг юмнууд гэнэт гарч ирээд чамайг цохиод авбал яах юм?
- Би хариуд нь цохино.
- Чамайг цохино гэдэг чинь намайг цохино гэсэн үг.
Залуу нь дотроо ихэд баясан гаднаа тэнэг царайлан
- Би тэгвэл тэр мууг эргүүлээд гурав цохино. Нэг чи хоёр битэй тэнцэнэ. Гэтэл:
- Чамайг тэгвэл эргүүлээд л баахан цохино ш дээ. Тэгэхээр би бүр ч олон цохиулна ш дээ.
- Би тэгвэл бүр ч их цохино.
- Тэгвэл чиний гаднах шарх хурдан эдгэх л байх. Харин миний доторх шарх эдгэтлээ удна... Чамайг болохгүй гэж загнана. Тэгээд чамайг загнасандаа өөртөө гомдоно. Дээр нь тэр тэнэг амьтанд дургүй хүрнэ... гэж гэнэ. :)) :P
Тэр хоёр залуу хэн байсан нь ойлгомжтой.
ReplyDelete