Чиний эзгүйд хөөмөл цагаан талхан дээр тавих сүмс ч олдохгүй
Чиний эзгүйд дэлгүүрийн цонхон дээрх хиймэл цэцэг ердөө л дэлгүүрийн цонхон дээрх хиймэл цэцэг
Чиний эзгүйд ногоон алимны амт ногоон биш
Чиний эзгүйд “Sunday Times”-ийн тэргүүн нүүр хүртэл хар, цагаан
Чиний эзгүйд ээжүүд цайлсныхаа дараа хүүхдүүдээ тоглуулахгүй
Чиний эзгүйд хөгжимчин бүр блюз тоглож чадахгүй
Чиний эзгүйд будгийн номууд ч өнгөгүй
Чиний эзгүйд Малерийн наймдугаар симфонийг гудамжны хөгжимчдөөс өөр хэн ч тоглохгүй
Чиний эзгүйд жигнэмэг бүр давсгүй
Чиний эзгүйд үзэсгэлэнт газар үгүй
Чиний эзгүйд шатахуун түгээгүүр ч олдохгүй
Чиний эзгүйд байшин үзэгдэхгүй
Чиний эзгүйд дэлгүүр байхгүй
Чиний эзгүйд чимээгүй тосгон ч үгүй
Чиний эзгүйд далайн эрэгт цахлай дуулдахгүй
Чиний эзгүйд агуулахад шарз үлдэхгүй
Чиний эзгүйд шөнө ч, өглөө ч болохгүй
Чиний эзгүйд хот хот биш
Чиний эзгүйд эх орон нутаг биш
Чиний л эзгүйд.
Орчуулсан: Г. Лхагвадулам
No comments:
Post a Comment