Saturday, November 28, 2009

Wong Kar Wai - My Blueberry Night



Гол дүрд Norah Jones, Jude Law нар тоглосон. Ерөнхийдөө давгүй, таалагдсан.
Үйл явдлын хувьд найз залуудаа хаягдсан Лиззи/Norah Jones/ санамсаргүйгээр Жереми/Jude Law/ гэх бяцхан бялууны кафены залуутай танилцана. Нэг удаа санамсаргүйгээр Жеремигийн хийсэн Blueberry Pie-г Лиззи иддэг. Аман дээр нь наалдсан бялууны хэсгийг арчихдаа гараараа юу? Аль эсвэл амаараа юу?


Сэтгэл санаагаар унасан Лиззи хаясан найз залуугаа мартахын тулд энд тэнд очиж ажиллах ба энэ хооронд Жеремид явсан газрынхаа сонин хачинг ил захидлаар хуваалцдаг. Жереми ч Лиззиг хаана байгааг нь олох гэж энд тэнд утас цохино. Эцэстээ хоюулаа түүний кафед уулзаж, энэ зурган дээрх шиг үнэн романтикаар үнсэлцэж/"Хүн аалз"-н үнсэлттэй төстэй - Нэг туршиж үзнээ гсн :P/ амар сайхандаа жаргана. Нэг ёсондоо дасаж дурлалцсан хоёр гэх юмуу даа? Бас тэр оройн яриа?





"My Blueberry Night" -г үзэхэд Моне, Ренуа нарын зургийг үзэж байгаа юм шиг... Энд тэнд нэвчсэн улаан, хөх өнгө... Бүдэг бадаг үндсэн өнгөнүүд гол баатруудын эргэн тойронд... Эд зүйлсийн өнгө нь бага зэрэг уусч өгсөн..Шөнө үзчихээд өглөө нь гэрээсээ гараад явахад хуучин ягаан таван давхар байшин бараг л тиймэрхүү маягтай харагдаж байсан нь үнэхээр сайхан мэдрэмж төрүүлж байлаа ...

Мэдээж хэрэг ер бусын хүчтэй хоолойтой муурын "хамгийн гайхалтай" дуу киног улам чимж байсан.

2 comments:

  1. Би дутуу үзсэн юм болов уу, эсвэл Норагаас илүүг хүлээж байсан юм болов уу, нэг л таалагдаагүй ээ. За яахав Нора юм байна дараа дахин нэг харнаа :)

    ReplyDelete
  2. eeh tiim saihan kinog iim amtgui tailbarlah gej ...

    ReplyDelete