Saturday, November 28, 2009

"Зуны 500 өдөр"

Бас нэг хайрын түүх... гэхдээ өмнөх шиг биш өөр...





Найруулагч Marc Webb. Анх удаа түүний киног үзлээ..Таалагдлаа...Хөөрхөн кино..

Над шиг нэг "номын" залуу "Том Хансен"/Joseph Gordon-Levitt /-ний бүтэлгүй дурлал. Ер нь нэг тийм хүүхэд шиг царайтай, хаа нэг газар нуугдсан өөрийн мөрөөдлийн гүнжээ олох гэсэн "сайн" залуусын нийтлэг дүр төрх.

Түүний ажил дээр "Summer-Зун"/Zooey Deschanel/ гэх нэгэн ухаалаг, хөөрхөн, дур булаам бүсгүй ирдэг. Ингээд мань хоёр бие биедээ сайн болж хайр дурлал нь 500 өдөр үргэлжилдэг. Өдөр өдрөөр энэ бүх үйл явцыг харуулна.Эхлээд "Зун" ажлаасаа, дараа нь Том ... Бүтэлгүй хайр л даа.

Нэгэнт л Summer өөр хүнтэй суух байсан бол яах гэж тэгж хөөрхий амьтны сэтгэл санаагаар тоглодог байнаа. Төгсгөл нь энэ киног дахиж үргэлжилнэ гэж хэлж байх шиг ... Бас Намар уу?

Нилээн хөөрхөн хөгжилтэй хэсгүүдтэй. Тэр Summer-н "Penis - Боожгой" гэж орилдог хэсэг байна. Энэ дээр бараг Томын өмнөөс санаа зовсон ш дээ. Маш инээдтэй, зөндөө инээсэн. Дээр нь "Смитс"-н дуунууд...

Томын бүжиглэдэг хэсэг...



"Yes Man" -г бодвол энэ удаагийн Zooey тийм ч их таалагдсангүй. Нэг яах гээд байгаа нь мэдэгддэггүй ядаргаатай охин шиг л...  Киноны тайлбар дээрх шиг "байдаг л нэг /давгүй/ охин".
Ер нь энэ эмэгтэйчүүдийн яах гээд байгаа нь мэдэгдэхгүй бөөрөнхий байдал эрчүүд бидний дургүйг бас нилээн хүргэдэг.

4 comments:

  1. Шулуухан байвал амар шд гээ л үү.

    За даа ер нь нэг тиймэрхүү кино гээд ойлгочихлоо :P Үзэхгүй гэж шийдлээ хэхэ.

    ReplyDelete
  2. tailbarlah gej kino alaad haysan bn shd ee hehe

    zahaasaa avuulaad humuus uzehgui bh shiidver gargasan bn

    ReplyDelete
  3. Зөв, зөв. Хэтэрхий ойлгомжтой нүдэнд нь харагдтал бичсэнээс больсон бх. :P

    Жич: Хэн нэгэнд үзүүлэх гэж, хэн нэгэнд таалагдах гэж энэ бичлэгийг хийгээгүй болно.

    ReplyDelete
  4. Хэхэ АС дээр шуугиад байхаар нь үзчихлээ :P Хөгжим нь таалагдлаа. Саамрыг ойлгосон л доо, сайндаа ч мань залуугаар "тоглоогүй" угаасаа байгаа нь л тэр юм билээ. Тиймэрхүү "эрх чөлөө", "тусгаар тогтнолыг" эрхэмлэдэг хүмүүс байдаг даа. Тэд хэзээ нэгэн цагт Саамр шиг ухаарах биз? ;) ...

    ReplyDelete