Sunday, November 1, 2009

Ромео Жулиета хоёр - Сергей Прокофиев




Өнөөдөр бүр "занаж" байгаад өөртөө цаг гарган Прокофиевийн "Ромео Жулиета"-н ДВД-г үзлээ.
The LYON Opera Ballet-н найруулсан тавьсан энэ бүжгэн жүжиг миний өмнө үзэж байсан балетуудаас нилээн өөр байлаа. Angelin Preljocaj гэх энэ эрхэм дэглэлтийг нилээн модерн талдаа хийжээ. Тайз ч гэсэн... Фантастик кинонууд дээр гардаг шиг сонин цайз, цамхаг байшингууд бүхий нилээн өргөн зай талбай ихтэй. ДВД-р кино маягаар гаргах гэснээс ч болоод тэр үү, зураг авалтыг янз янзын өнцгөөс тал талаас нь авч байлаа. Хувцасны хувьд ч гэсэн нэг л өөр... нилээн орчин үеийн ... Дээрх зургийг хар даа. Би л лав ийм хувцастай Ромео Жулиет өмнө харж байгаагүй. Нөгөөх л улиг болсон торгомсог даашинз, ганган хүрэмнээс өөр энгийвтэр хувцас байсан нь их таалагдав. Бас харуулууд нь овчарк нохойтой байх нь сонин мөртлөө гоё байв. Гэхдээ зарим тохиолдолд бүжиг нь орчин үеийн модерндуу болоод ч тэр юмуу хааяа инээдтэй, тэнэгдүү харагдаж байсан.

Хөгжмийн хувьд бол мэдээж гайхалтай... Миний нэг тийм муу ч гэх юмуу тал байдаг. Балет үзэх үед хөгжим нь бүжгээсээ илүү гоё санагдаад, нүдээ аниад л бүр хөгжмөндөө орчихсон жингүйдэж байх ч үе бий. Энэ гэхдээ ихэнхидээ уянгын төрлийн бүжгэн дээр илрээд байх шиг санагддаг юм.

Яг миний үзсэн ДВД ютүб дээр алга гэхдээ гоё хэсгийг нь тавьчихая. Энэ "Тагтан дээрх хэсэг"



Аа бас "Жулиетийн орон дээр" . Энэ хэсгийг ЛИОН-хон их гоё хийсэн. Яаж энгэр зөрүүлж байгааг нь бараг л гаргаж байна лээ. Эротик гоё ч юм шиг. . . Бараг л сэрэл хөдлөв. ;P
 Харамсалтай нь яг тэр хэсэг нь бас л Ютүб-д алга. ..



Монголд нээрээ Ромео Жулиетаг найруулж тавьдаг байсан бол ... ?

Үзэнгээ бүжиг, хөгжмөндөө ховсдуулаад чанадаг кофе хоёр гурван аягаар мангар өтгөн уучихсан чинь толгой жаахан сонин ч болох шиг ... 

No comments:

Post a Comment