Saturday, November 14, 2009

Адам/Адан/ - Жизель

Бодит болон бодит бусын хослол... Жизельд бараг л дурлачихлаа... Албрехтыг амьд гаргахын тулд хөөрхий минь бүхнийг хийж байгаа нь... Дур булаам дүр төрх... Гоо сайхан бие цогцос...




Энэхүү бүжгэн жүжгийн хөгжмийг Адолф Адам бичсэнийг энд дурдах нь илүүз биз ээ. Нээрээ  Адамыг "Адан" гэж дууддаг гэж Мартаас сонссон юм байна.

Жизель бүжгэн жүжиг нь хоёр бүлэгтэй бөгөөд эхний хэсэгт бодит амьдралтай зүйлийн тухай үгүүлсэн/Дарма Батбаяр үгүүлэхдээ "ө" биш "ү"-р хэлсэн байсан. "Үг" гэдэг үгээс гаралтай гэж таамаглаж байгаа/: Жизель, Албрехт хоёрын хайр сэтгэлийн өрнөл, дунд гарч байгаа шаврын хаалт/би эхэндээ түүний талд байсан юм/ ... Гэвч эцэстээ шаврын хаалтаас болж хайр сэтгэл нь бүтэлгүйтэж... Гэнэтийн цохилтонд орсон Жизель минь нас барна...

Хоёрдугаар бүлэгт хайр сэтгэл нь бүтэлгүйтсэнээс болж хоргодсон охид бүсгүйчүүдийн сүнс эрчүүдээс өшөөгөө авдаг.  Харамсалтай Албрехт маань хохирогч болж, түүнийгээ амьдруулах гэж Жизелийн сүнс бүхнийг хийдэг. Ингээд үүрийн гэгээ болоход аз болж Албрехт аврагдаж бусад хар сүнсүүд үгүй болдог...

Надад эмгэнэлтэйгээр төгссөн нь ихэд таалагдсан. Бүх л хайрын түүх аз жаргалтай төгсдөг. "Ромео Жулиета хоёр" яагаад бусад хайрын түүхээс онцгой нь магадгүй эмгэнэлт төгсгөлдөө байсан ч байх... Альбрехт, Жизель хоёрын хайр сэтгэл бүтээгүй нь магадгүй надад таалагдсан байх:::._.__

Жизелийн уян налархай бүжгүүд үнэхээрийн хоёр цэхэрийг минь өөртөө соронзон мэт татсаныг нуух юун? Carla Fracci юу? хэхэ.... Би өмнө нь хэзээ ч ингэж балетийн гайхамшигийг мэдэрч байсангүй.....

Ингээд өөрт сайхан санагдсан зарим хэсгийг ...

1 comment:

  1. jizeli 11 sariin 1nd duuri dr toglogdson gsn. daan ch uzej amjaagui. bumbuulei uzsen uu?

    ReplyDelete