Энэ зураг гоё байгаа биз? Хун тэвэрчихсэн эр...
Дөрвөн үзэгдэл бүхий нилээн удаан буюу 2 цаг гаруй үргэлжилдэг. Бүжгэн жүжиг ер нь цаг гаран л болдог. Хунгуудад нь дандаа эрэгтэй балетчид тоглодог. Одетта гүнж биш Микеланжилогийн Давидыг арай л гүйцэхгүй эрэгтэй хун. Хорон санаат шидтэн Ротбард хатан хааны зөвлөх, Зигфрид хунтайжийн хэвлэлийн төлөөлөгч болон гардаг. Бенно, Менно байхгүй ээ хэхэ
Үйл явдал:
Орчин цагт өрнөх ба Зигфрид хунтайжийг бага байхын л зүүдэнд нь нэгэн үзэсгэлэн төгс хун ирж, түүнтэй уулзан заримдаа зовох мэтээр хар дарж зүүдэлдэг байлаа. Ганцаардмал зожиг өссөн тэрээр багаасаа л зүүдэндээ хун шувуудтай уулзан, олон нийтийн хараан дор, хаант ёсны дэг жаягаас болж байнгын сэтгэлийн дарамттай. Ингээд эр өсч, эсгий сунаж Зигфрид 21 насанд хүрнэ. Энэ үедээ нэгэн завхайдуу маягын сайхан хүүхэнтэй танилцсан нь угтаа бол Ротбартын хорон санаат төлөвлөгөөний нэг хэсэг байдаг. Түүний эх болох хатан хаан нь хэдий 45 настай ч залуухан, царайлаг залуустай зугаацаж байдаг нилээн хөнгөн явдалтай нэгэн. Өндөр, биерхүү сайхан торгон цэргүүд мэтийн залуусыг бээлий шигээ л солино. Үүнд нь хүү Зигфрид нилээн дургүйцэж, эгдүү нь хүрдэг байлаа.
Эхнээсээ л нөгөө хүүхэн, хатан хаанд эс таалагддаг. Нэгэн өдөр тэд бүгдээрээ бүжгэн жүжиг үзэх ба энэ үед годгор хүүхэн чипс идэх, эвшээх, бельтажнаас юмаа унагах гэх мэтээр зүй бус үйлдлүүдийг хийж гал дээр тос нэмнэ. Үүнээс болж, хэрүүл маргаан бөөн юм болдог.
Уур нь хүрсэн хунтайж шөнийн клубт очин зугаацаж, мал болтлоо уудаг. Дотуур хувцастайгаа согтуу клубээс гарахад Папарацци түүнтэй дайралдаж, хамаг булайгаа дэлгэнэ. Энэ бүхэн эцэстээ Ротбартын хорт явуулга байхыг Зигфрид гудамжинд согтуу хэвтэхдээ хиймэл үс зүүж, бүсгүйд мөнгө өгч байгаа түүнийг харан ойлгодог.
Нэр төр, сэтгэл санаагаараа тоглуулсан Зигфрид усанд живж амиа хорлохоор шийдэн гэрээслэл үйлдэн нуурлуу явдаг. Ингээд тэр зүүдэндээ учирдаг байсан өнөөх эр хунтай таарч, түүнтэй уулзан, баясан зугаацаж, бусад хунгуудтай ч уулздаг.
Удалгүй бүхий л ихэс дээдсийг цуглуулсан нэгэн үдэшлэг ордонд болдог. Үүнд ирсэн зочид, гийчидтэй хатан хаан болон хунтайж бүжиглэн баясана. Гэнэт саарал пальто өмссөн шар үстэй, сексийн дарамтлагч аятай ташуур барьсан эр хун гарч ирж хурсан олныг нүдийг орой дээр нь гартал аягладаг. Тэнд байх охид бүсгүйчүүдтэй, тэр ч байтугай хатан хааны хүртэл толгойг нь эргүүлэн бүжиглэнэ./Надад ч гэсэн сонин санагдаж байсан. Яах гэж ингэж олон зан гарганам бэ?/ Үүнд нь Зигфрид ханхүү маш ихээр гомдож, түүнийг хардах сэтгэл нь өөрийн мэдэлгүй өөрийг нь илчилдэг. Ингээд түмний элэг доог болон ёжлон доромжилсон инээд хөөр түүнийг маш хүнд дарамтанд оруулан тэрхэн хугацаанд ухаан балартан унадаг.
Нүдээ нээгээд хартал хунтайж цагаан хувцастай байх ба эх нь түүнтэй эгээ л галзуу солиотой хүнтэй адил харьцана. Сэтгэл мэдрэлийн өвчтэй маягаар оношлон их дооз бүхий тариа, хун шувуудын тухай хар дарсан зүүднээсээ болж насан эцэслэн өнө мөнхийн оронд очиж хайрт хунтайгаа жаргаж буйгаар энэ гайхалтай бүжгэн жүжиг төгсдөг.
Бүжгийн хувьд нилээн орчин үеийн латин америк бүжигнүүд , 1920-30-д оны эрэгтэй нь эмэгтэйгээ авч эргүүлээд байдаг бүжиг, tap dance гэх мэт. Мөн Модерн балет болон Сонгодог балетын хөдөлгөөнүүдийг хийж байсан. Үнэхээр таашаалтай.
Мэтью Борне энэхүү бүжгэн жүжгийг дэглэхийн тулд бүтэн нэг жил Чайковскийг сонсжээ. 'Walkman' дээрээ тавьчихаад хаа явсан газраа байнга сонсонгоо түүгээр амьсгалж өөрөө Зигфрид, Ротбарт, хатан хаан, Эр хун болон явсаар 1995 онд анх Лондонд тоглогджээ.Тэрээр мөн Цөмөөхэй, Хайчин гарт Эдвард, Дориэн Грэйн хөрөг зэрэг бидний мэдэх олон зохиолууд дээр ажиллаж байжээ. Яг энэ хунт нуур хэдхэн тоглогдоод л больсон гэж учир мэдэх нэг хүн хэлж байсан.
Нээрээ Билли Эллиот дээр Адам Күүпер/эр хун/-н гардаг хэсэг. Нөгөө талаар Билли Эллиот эр хунд тоглож байгаа хэсэг...
Маш сонирхолтой, цааш юу болох бол гэж догдлон байж үзсэн. Өмнө нь хэзээ ч ийм сэрэл мэдрэмжээр үзэж байсангүй. Ингээд зарим нэгэн зураг болон бичлэгээс: .
Би өмнө нь хэзээ ч ийм сонин, хөгжилтэй, гоё бяцхан хунгуудийн бүжгийг үзэж байгаагүй.
Одетта гүнж гэсэн ... :P Гэхдээ бүжиг үнэхээр гайхалтай шүү. Ялангуяа нисч байгаа нь ...
Модерн, Сонгодог хоёрын хослол
Энэ бас их инээдтэй хэсэг бөгөөд сонирхолтой ... Лаг садист
Хүүхнүүдийг хайлуулдаг хэсэг.
Нүдний хаалттай бүсгүй: Би бол муу охин. Намайг шийтгээч ...
Жич: Өмнө нь би гэй хүмүүсийг худлаа маягласан нийгмийн болохгүй нөлөөллөөс болж ийм болсон гэж боддог байлаа. Өмнөх блог дээрх бичлэг дээр нэг хүний үлдээсэн сэтгэгдэл, http://2046fan.blogspot.com/ http://osobu.blogspot.com/ зэрэг блогуудыг харж явахад энэ хүмүүс цаанаасаа ингэж төрдөг гэдгийг ойлгож, парадигмын шилжилтэнд орсон. Энэхүү бүжгэн жүжгэн дээр ч бас тодорхой гардаг. Нэг бодлын эдгээр хүмүүс өрөвдмөөр, хэцүү ч юм шиг нөгөөтэйгүүр сонирхолтой ч юм шиг...
wow, billy eliot n suuliin heseg ene bujgen jujig deer togloj bgaagaar duusdag gj medeegui bj shd, ene mongold toglogdoo yu esvel video g ni uzee yu? haanaas olj uzej boloh bol?
ReplyDeleteХаха ёстой тасархай Хунт нуур байна даа. Гоё нийтлэл байна хө :)
ReplyDeleteАлхимич: Монголд юу гэж ийм гоё юм тоглогдов? DVD-р үзсэн. Наана чинь бол байгаа л байх. Одоо дахиж бараг тоглогдохгүй байх.
ReplyDeleteӨнөрөө: хэхэ, олж үзвэл бүр ч гоё шүү
bumbuulei amid uu?
ReplyDelete