Сонин сайхан, солио гажуу юу байна залуу?
"Өө нам тайван..." гэж улиг болсон үгийг хэлэхгүй ээ... :P
Янз янзын л эсэн бусын зүйлс байна. 2010 он гараад бичиж байгаа анхны бичлэг. 21 зүйлийг хийнэ гэж төлөвлөсөн байгаа. Чухам яг бүгдийг нь хийнэ гэдэг бас л эргэлзээтэй. Оргүйгээс охинтой гэгчээр ядаж төлөвлөгөөтэй гэж худлаа өөрийгөө тайвшруулаад явж л байна. Одоогийн байдлаар бүх юм төлөвлөөгөөний дагуу сайхан явж байна. Гэнэтийн ажлуудыг зохицуулаад л... Тэгж байгаад гэнэт байхгүй болчихгүй л бол...
Хажуугаар нь өөрийгөө зугаацалахаа цаадах чинь хэзээ ч мартахгүй. "Inglourious Bastards", "Annie Hall" гэх мэт кинонуудыг үзсэн шигээ их л баясаж байна. "Eraserhead" зэрэг "элий" кино үзсэн биш баахан юм бодуулчихлаа. Үр хөндөлт, үйлийн үр, хар хайрцаг гэх мэт. Кино гэж ..."Бүх урлагын дотроос хамгийн агуу нь кино юм аа" гэж хэзээ ч билээ дээ? хэн нэгэн хэлсэн үгийг бодоод: Яахлаараа ийм байдаг байнаа? гэж өөрөөсөө байнга асуудаг байж билээ? Шилжилтийн насан дээрээ яваа жаалхүү байсан болоод ч тэр үү... кино, УЗ-г зүгээр л "хүн баясгах" гэж хийсэн зүйлс гэж боддог байсан минь саяхан юм шиг. Тэр үеийнхээ зарим нэгэн тэмдэглэлийг одоо уншихаар айх ч шиг, ичих ч шиг... Муухай онгироо, омог бардам, аймшигтай их зантай байж дээ. Үүнээсээ болж цөөнгүй хүнийг эвгүй байдалд оруулж, гомдоож байснаа бодохоор одоо жинхэнэ бөгс улайх шиг л болох юм. Дээрх үгийг үнэн юм байна гэдгийг өөртөө баталсан шиг ээ баясаад л байж байна.
Хажуугаар нь нийгэм, ЭЗ, философитой холбоотой хоёр гурван ном харж л байна. Саяхан Саруул-Эрдэнэ багшийн "Сонирхолтой хэлшинжлэл" гэдэг номыг уншиж дуусгасан. Үнэхээр сонирхолтой, хөгжилтэй бичиглэлээр хэлшинжлэлийг өгүүлсэн. Уул нь бол Хэлшинжлэлийн ухааны бакалавр гэсэн цэнхэр хавтасыг авсан л юм. Анх сургуульд ороод энэ мэргэжилдээ нилээн дургүй байж билээ. "Сонирхолтой хэлшинжлэл"-г уншсаны дараа "Би ч бас муугүй мэргэжилтэй юм байна" гэсэн бяцхан бахархал төрж байсныг нуух юун? Үүний өмнө Викас Сваруп гэх нэгэн Панжаб зохиолчийн "Q&A" гэсэн зохиолыг уншсан. Бас л нилээн сонирхолтой зохиол. Өмнө огт дуулж, үзэж байгаагүй rat children гэх мэт сонин зүйлсийн тухай мэдэж авах жишээний.... Рам Мохаммад Томастай өөрийгөө харьцуулаад ямар их азтай, сайхан амьдарч буйгаа улам л мэдэрсэн.
Арчаагүйгээсээ болж тооцоолуураа бөөстүүлээд бас л арай гэж олж авсан хайран хэдэн Сонгодогуудаа алдсан. Бетховений есөн симфонийг бүгдийг дуусгана гээд бүр 1-с нь эхэлж сонсож байсан юм. Долоо дээр явж байгаад л ...Яг анхааралтай симфонийхоо өнгийг алдахгүй сонсоно гэдэг бас л том ажил. Нэг симфоний зөвхөн нэг анги нь л дор хаяж 7-8 минут байдаг болохоор тусгайлан цаг гаргаж сонсохгүй бол гоё сайхныг нь мэдэрч чадахгүй юм шиг санагдаад байдаг юм. Одоо харин "Great Voices of the Century" гэх дөрвөн CD-нээс бүрдсэн цомгыг сонсож байна.
Хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг... дуртай ч юм шиг, дургүй ч юм шиг нэг сонин ажлыг хийгээд өдөр хоногыг өнгөрөөсөөр л... Бусад цагаар нь өөрийгөө баясгасаар л ...
uu amid bsan bna :P
ReplyDeleteЛенин хэлсэн байдаг байх шүү тэр үгийг чинь. Угаасаа ч киногоор хүний тархийг яаж л бол яаж угааж болно. Тийм ч утгаараа бүх урлагаас агуу нь гэсэн байх гэж бодсон.
ReplyDeleteИнгэхэд та гуай тэр сонорт элдэв бусын юм гаргаад байна уу гүй юу?
"Well, film is really voyeurism. You sit there in the safety of the theatre, and seeing is such a powerful thing. And we want to see secret things, we really want to see them. New things. It drives you nuts, you know! And the more new and secret they are, the more you want to see them."
ReplyDelete...from the "Lynch on Lynch" reviewing his "Blue Velvet" himself.
see? Voyeurism!!! hehe
it is so down-to-earth truth!
@erdenen Амьд арзайж, мэнд мэлэрч л явна. :P
ReplyDelete@dream Нээрээ тийм бх шүү. УЗ, уран зураг, гэрэл зураг, дуу хөгжим, шинжлэх ухаан гээд бүхий л зүйлсийг өөртөө агуулсан болохоор тэр биз ээ.
Аха :P. Ирж үзээрэй
@"Нэргүй"
Yeah, I see. I used to think like that before! There was a big argument which had happened between me and my friend.
Now, I see Voyeurism and Orgasm!
Btw, "Blue Velvet" and "Elephant man" are so down-to-earth of his films.(just my opinion)
This comment has been removed by the author.
ReplyDelete