Monday, February 1, 2010

Тоска ба жаалхүү

Өнгөрөгч Бямбад буюу 01-29-нд Пуччинигийн Тоскаг үзлээ. Цээж огшоод л... цусны урсгал хурдсаад л ... нэг л гоё мэдрэмж төрдөгсөн... Яахав, гоё л байсан л даа. Гэхдээ энэ удаа тийм гоё таашаалыг авч чадсангүй.




Нээрээ, сониноос 3-р ангийн нэг жаалхүүтэй найзууд болсон. Пандатай хамт "Шидэт лимбэ"-г үзэхэд бид хоёрын хажууд сууж байсан дүрсгүй жаал. Тэр өдөр бацкаан чипс идэж үмхийгээр унгуулаад л... Бид хоёрлуу хүмүүс муухай хялалзаад л... ядаж байхад ойр хавьд гадныхан болон эмэгтэй хүмүүс их байсныг ч хэлэх үү??? хэхэ... Дуучин нь дуулангуут нүүрнийх нь хувирлыг бид хоёрт дуурайж үзүүлээд л... Хүүхдийн хөөрхөн дүрсгүй инээдээр инээгээд л... Эхлээд инээд хүрч байгаад сүүлд бага зэрэг эгдүү ч хүрэх шиг... Удирдаач нь мань хоёрлуу аймаар харж энэ тэр...Панда сүүлдээ уурлаж энэ тэр ... Гарснаа "ядаргаатай бацаан бэ?"... Хэдий бага зэрэг төвөгтэй ч, хөгжилтэй байлаа. Яг л "Шидэт лимбэ" бага зэрэг удаан үргэлжилдэг ч, хөгжилтэй, адал явдалтай байсан шиг...

29-нд бас тэр жаалтай таарав.

Би: Хөөш сайн уу? Намайг таньж байна уу?
Жаал: Аха,  Та ганцаараа яваа юм уу? Нөгөө ах хаачсан юм? Би таны хажууд суучих уу?
Би: Аха. Нөгөө ах нь ажилтай л яваа байх даа. Суу суу. Чи бас ганцаараа яваа юм уу? 
Жаал: Тийм. Энэ юу юм? бла бла бла ...  гэх мэтээр яриа үргэлжлэв. 


Тоска бол Тоска гэх гол дүрийн эмэгтэйн нэрээр нэрлэгдсэн 3 үзэгдэл бүхий хайрын тухай эмгэнэлт дуурь билээ. Тоска бол дур булаам сайхан бүсгүй бөгөөд мөн улсдаа нэртэй цээл сайхан хоолойтой дууч шувуухай юм.  Зураач Кавардосси бол түүний хайртай залуу. Кавардоссийг улс төрийн босогч Анжелоттиг шоронгоос оргон зайлахад тусалсан хэргээр цагдаагийн дарга Скарпиа баривчилж ял асуудаг. Энэ далимаар мань эр түүний бүсгүй болох Тоскагийн толгойг эргүүлж, түүнээс салган Анжелоттигийн бүгсэн газрыг хэлүүлж авдаг. Хайрт залуу нь яах аргагүй үхэх ялд унах нь тодорхой болмогц Скарпиаг хууран буудаж алуулах хуурамч бичиг үйлдүүлж авдаг. Скарпиа Тоскаг эзэмдэхээр ирэх үед хутга шаан бичгийг аван шорон уруу явна.
Гэвч тэрхүү бичиг нь үнэн байж Кавардоссиг жинхэнээр нь хороодог. Цагдаагийн дарга үхсэн мэдээ хотоор тарж Тоскаг баривчлахаар бөөн юм болно. Гарах гарцгүй болсон хөөрхий бүсгүй өндөр цайзаас доош үсэрч амиа хорлож байгаагаар дуурь төгсөнө.

Одоо бүгдээрээ Maria Callas- Tosca, second Act part 6 (Vissi d´arte) - г хамтдаа сонсъё. Гайхалтай сайхан сопрано хоолой. 






Саваагүй муу монди бас л дэггүйтэв. Удирдаач Бүрэнбэх гуайг үзэгчидтэй мэндлэхэд дуурайж мэндэлж энэ тэр...Ядаж байхад нүүрний хувирлыг нь яасан ч айхтар дуурайдаг юм.  Завсарлагаанаар гарч хоюулаа юм идэв. Бас хэрсүү жаал байна лээ.  

-Чи юу авах юм? гэсэн
-Надад мөнгө байхгүй ш дээ
-Зүгээрээ би авч өгье. Юу  авмаар байна? 
-Та өөрөө л мэд... 

Дуурь дуусч явах болоход:
-Та надаа энийгээ/танилцуулга/ өгөөд явуулчих би аав ээждээ үзүүлэх гэсэн юм.
-Би чамд нэгийг аваад өгье гээд очтол Монгол хэл дээрхи танилцуулга дууссан байв. Ингээд түүнд танилцуулгаа өгөөд явах гэтэл 
-Ирэх долоо хоногт та ирэх юм уу? 
-Ажил гайгүй бол ирнээ. Чи? 
-Би ирж магадгүй ээ. . . 











2 comments:

  1. irex doloo xonogt yu bolox ym? xuvaari ni garsan bsan uu? shopenina gsn balet uzex gd mungu oldoogui :P

    ReplyDelete
  2. Хэхэ, хааяа яг хэрэгтэй үед мөнгө байхгүй болчих үе бдаг юмаа.

    Хагас сайнд Учиртай гурван толгой дуурь, бүтэн сайнд Үйлийн гурван толгой бүжгэн жүжиг.

    ReplyDelete