Thursday, February 11, 2010

Paul Mauriat - Alouette

Биднийг бага байхад ОРТ-р гардаг байсан "Амьтны ертөнц" нэвтрүүлгийн ая гэхээр мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Моцартын 21-р концертыг Элвира Мадиган, "Соёл Эрдэнэ" -н "Цэнхэр залаа"-г "Цаг агаар" гэдэг шиг, "Пол Мауриа"-н Алуэтийг "Амьтны ертөнц" нь ч гэх нь бий. :p



Хамгийн гол нь хэн гэж хөгжмийн зохиолчийн ямар нэртэй бүтээл вэ? гэдгийг нь мэдэхгүй байсан юм. 3 жил гаруй хайсны эцэст 2 жилийн өмнө арай гэж найзынхаа тооцоолуураас олж авсан.  Тэгээд учиргүй баярлаж билээ. Мань эр өөрт нь ийм гоё ая байсныг мэдэхгүй л явсан байна лээ. "Чамд ийм сайхан юм байхад яагаад хэлдэггүй юм бэ?" гэхэд, "Мэдэхгүй, нэг баарнаас л баахан юм авсан. Тэрэн дунд л байсан биз?"

Сая нэтээр элийрч байгаад гэнэт үүнийг оллоо.

No comments:

Post a Comment