Өнгөрөгч 3 сарын 4,5-нд "Cinema Night - 3" тоглолтыг улсын филармонид үзлээ. Cinema Night тоглолтыг удирдаач Б. Лхагвасүрэн, төгөлдөр хуурч Б. Анар нар жил бүр найруулан тоглосоор 3 дахь жилтэйгээ золгож байгаа нь энэ билээ.
Тоглолт Жон Уилиамсын бичсэн бидний сайн мэдэх Индиан Жонс киноны сүр жавхлант, баатарлаг хөгжмөөр эхэллээ. Энэ нь ч зөв... иймэрхүү тоглолтыг эрч хүчтэй, сүртэй хөгжмөөр эхэлж үзэгчдийн цөсийг хөөргөх нь тун зөв юм шиг санагддаг юм. Залгуулаад:
Эннио Моррикон + Жүзеппе Торнаторе =Кинонд донтогч - Киноны диваажин, Малена, 1900-н домог
Эннио Моррикон + Сержио Леон = Сайн, муу, царай муут, Баруунд нэгэн удаа, Америкт нэгэн удаа
Энэ хослол бол угаасаа л аймаар!!!
"Баруунд нэгэн удаа", "Америкт нэгэн удаа" дээр Ц. Отгонжаргал гэх бүсгүй цаана нь хоолой нэмж дуулсан нь үнэхээр ангайлгав. Царайлаг бөгөөд гуалиг биетэй, хамгийн гол нь сайхан хоолойг нь сонссон манай хоёр найз "Шилдэг Сонгодог 2009" др харсанаас хойш "амьдарлынх нь зорилго" нь болсон гэнэ лээ. хэхэ... Ямар ч л байсан буржаак бид хоёрынх нь л болохгүй юм байна лээ.
10-р ангидаа би "Баруунд нэгэн удаа"-н хөгжмийг охинтой болзохдоо сонсгож байсансан. Хэхэ, одоо бодохоор инээдтэй... Нөгөөх чинь сонссоноо "Ямар аймаар юм бэ?" гэж авсан.
"Америкт нэгэн удаа" явахад надад хамгийн гоё байсан. Деборагийн бүжиглэх, агуулахад хамтдаа залбирдаг тэр хэсэг нь бол үнэн романтик...
Дебораг бүжиглэхийг жорлонгийн нүхээр нууцаар харж байгаа нь миний хамгийн дуртай хэсэг. Эхлэхдээ хөгшин харцтай байвч Дебораг хараад бяцхан Нүүдэл болно... Энэ хэсэг дээр бүжиглэж байхдаа хоёр гараа зөрүүлээд хардаг хэсэг бол "аймшигтай"... Тогонд цохиулах шиг л болно... Анх үзэж байхад яг л "Нүүдэл" шиг догдолж байж билээ...
Энэ хэсэг байна бас... Их хөөрхөн...
Эдгээр аяыг үнэхээр сайхан тоглож байна лээ.
Аа харин буржаакад маань энэ их таалагдсан гэнэ.
За тэгээд түүний араас Ханс Зиммер, Лало Шифрин, Жон Уилиамс, Нино Рота гэх нөхдийн зохиосон Жэймс Бонд, Загалмайлсан эцэг, Биелэгдэшгүй даалгавар, Сувдан эрэг...
"Сувдан эрэг"-г төгөлдөр хуурч Анарын найз нь тоглооч гэж түүнд санал болгосон бөгөөд найз нь найз охинтойгоо хамт ирж түүндээ зориулан тоглуулж байгаа нь бас л романтик...
Тоглолтын дунд хэсэгт Андрей Петров - Служебный роман, Микаэл Таривердиев - Ирония судьбы или с легким паром, 17 Мгновений весны гэх Зөвлөлт ах нарын хийсэн бидний дээд үеийнхний дуртай, байнга үздэг байсан киноны хөгжим тоглогдсон нь үзэгчдэд их л таалагдаж байлаа. Үзэгчдийн ихэнхи нь ч энэ үеийн хүмүүс байсныг ч хэлэх үү. Мань мэтийн хувьд Служебный роман л илүү ойр дотно... цаана нь хөгжим бүжгийн коллежийн дууны ангийн оюутнууд "Лалала лалала" гэх нэг л инээдтэй. Дээрх бүтээлүүдийг тоглохдоо бөмбөр/Паус - А. Төмөрцоож/, соль/А саунд - Ц. Алтансүх-Атка/ болон басс гитартай/Паус - Н. Мөнхбаяр/ тоглож хэмнэл нь өгсөн нь тун зохижээ.
Эхлэлтэй адил төгсгөл бас их чухал. Хоёр цаг гаруй үргэлжилсэн "Кино үдэш" Уилиамс авгын "Оддын дайн"-р төгслөө.
"Хойдод нэгэн удаа"..., Маскани - Интермеззо оргилдоо хүрэлгүй тасрах..., Нино Рота эмэгтэй болохыг сонсох... жаахан сонин байлаа. Ер нь иймэрхүү тоглолтыг нүдний шилтэй, сахалтай, буржаактай үзсэний оронд өөр хэн нэгэн Дулмаатай үзвэл дээр. . .
Нээрээ тийм "Love Circle" гэж нэг киноны хөгжим тоглоод байсан. Тэр нь ямар, яадаг кино вэ? сураг сонсвол Солонгосынх гэл үү дээ? тэр талаар мэддэг нь хэлж өгвөл их талархах болно. :D
Тэр Отгонжаргал нээрээ олон хүний "Амьдралын зорилго" болж байгаам байна даа :D
ReplyDeleteLove circle италиар METTI, UNA SERA A CENA гэсэн нэртэй кино байга
ReplyDeletebi tsagaa buruu tootsooloogui bsn bol vzeh l blaa novsh gj :(
ReplyDeleteНэргүй: Харин тийм. :D
ReplyDeleteVkdE; Баярлалаа. Тийм бн сонсч үзлээ.
Зүүд: Цагаа зөв тооцоолж бай. Цаад чинь тиймэрхүү юманд "Нацист" ш дээ :P