Sunday, March 7, 2010

Хамаа алга...

Хамаа алга. Хэнд хамаатай юм. Энэ бол блог. Битгий баригдаад бай!


Хэдхэн хоногын өмнө ажлаасаа гэртээ ирээд байж байлаа. Гэнэт 3-г их л саналаа. Тэр уул нь гайгүй л дээ. Гэхдээ л надад тохирох хүн биш. Яахав таалагдахын хувьд таалагддаг.
Бага зэрэг их зантай, сүүлд үзсэн боловч намайг үл ойшоогоод байх шиг байна. Эсвэл намайг шалгаж ч байж болох юм. Эсрэгээрээ өмнө нь би түүнд их зан гаргасан ч байж болох юм. Хэлж мэдэхгүй юм. Гэхдээ ямар ч л байсан болохгүй гэсэн дохио дотроос ирээд байх шиг... Хммммммм... Мэдэхгүй юм даа. Өөрийгөө бодохоор бие бялдрын хувьд асуудалтай ч юм шиг.

2-той ойрд холбогдсонгүй. 2 уул нь их таалагддаг юм. Яг л нэг "миний дуртай - надад таалагддаг" төрлийн тийм хүн. Гэвч би өөрөө туйлширсан. Туйлширсаны үр дүнг үзсэн. Гэхдээ эргээд бодоход үнэхээр сонирхолтой. Хэрвээ би түүн уруу гүйвэл яах вэ? Гэхдээ тэр хүүг бодохоор өрөвдөөд байх юм. Өмнө нь бас өөрөө яг тэр хүү шиг байдалд орж байсан болохоор. Хөөрхий минь, үнэхээр хэцүү л дээ. Тэглээ гээд цаана нь нөгөө хүү маань цаадахтай болох уу, болохгүй юу? цаадах нь эсвэл өөр хүнтэй? мэдэхгүй юм даа? Буржаак хэлэхдээ чи тэгээд цааш нь явахгүй яасан юм бэ? Яагаад зогсчихсон юм бэ? гэх.

1-г саяхан олж харсан. 1-г эндүүрч байсан. Харц мөргөлдөх тэр агшин! Эсвэл ерөөсөө "1"-г хайж олох төсөл хэрэгжүүлдэг юм билүү?


Эцэст нь энэ бүх зүйл бүгд цаг хугацаа, орон зайн алслалд болж байгаа гэж бодохоор үнэхээр тэнэг ч юм шиг. Би зүгээр л хөвөөд, шал худлаа юмыг бий болгоод ч байгаа юм шиг. Мэдэхгүй юм даа. Бодож үзэх хэрэгтэй...

5 comments:

  1. Яаж харж байгаагаас чинь л шалтгаална. Гол нь магадгүй тэр хүн тэднийг бараг мэдэхгүй, уулзаж байгаагүй ч юм уу? тийм бол яах уу?

    ReplyDelete
  2. сайн байна уу
    би нэг бүсгүйтэй чиний 3 гэж бичсэн шиг байдалтай байна л даа
    тэр ч яг ингэж л хэлж байсан
    хэрэв чи ийм байдалд байсан бол 3 г сонгох байсан уу

    ReplyDelete
  3. "1"-ийгээ л хайж ол ;)

    ReplyDelete
  4. Энэ хүмүүс үү? Яасан хэрэгт дуртай юм? хэхэ

    Бүгд нэргүй нэрээр сэтгэгдэл үлдээжээ.

    3 дахь нэргүйд "Мэдэхгүй" л гэж хэлье.

    ReplyDelete