Sunday, March 7, 2010

Сүүлд үзсэн хэдэн кино... (Уг нь бол аль дээр үеийн бичлэг)

2009,2010 онд үзсэн зарим кинонууд 
  1. Inglourious Bastards /Basterds  биш ! :P /


Мэдээж хэрэг Тарантиногийн цус, харгислал, дээр нь олон орон, олон хэлээр ярих/Иназо шиг коспомополитан ч гэх юмуу/, бүлгүүдэд хуваах гэх мэт онцлогууд гарна. Англи, америкийн еврей цустангуудаас бүрдсэн партизанууд Нацистуудыг маш балмад зэрлэгээр алж тэдэнтэй тэмцдэг. The Jew Bear/Эли Рот/ гэх "гаж донтон" бэйсболын модоор Германчуудын тархи уруу нь цохих..., Хюго Стиглитс гэх Гестапын 13 офицерийг зэрлэгээр хороосон хүнд гар... Адгийн новшнуудын толгойлогч Апаче/ Яг л Апаче омгийнхон шиг алсан хүнийхээ хуйхыг зүсэж авдаг болохоор / хочит Алдо Райны тэмцэл. Хамгийн сонирхолтой нь тэд нар Хитлерийг алсан явдал. Хэрвээ алаагүй бол бас л нэг Valkyries шиг юм болох байсан. Тэр нь ч таалагдсан. 9-76-д энэ киноны тухай Бодрол эгч бичсэн байна лээ. Та нар уншаарай.


 Хүмүүст өрнөдийн аялгатай Брэд Питийн/Алдо Райне/ дүр их таалагдсан юм шиг байна лээ. Надад бол Ханс Ланда /Кристоф Волс/ хамгийн ихээр таалагдав. Итали, Франц, Англи хэлтэй СС -д олон жил ажилласан Германы офицер. Санаа манаа гэж үнэн явчихсан. Бэртэгчин зан гаргаж байгаад  духан дээрээ хас тэмдэг сийлүүлдэг азгүй гар.
Шосанна Дрейпус /Mélanie Laurent гэх залуухан царайлаг бүсгүй тоглосон/ёстой гоё дүр.  Гэр бүлийг нь аймшигтай хэрцгийгээр алсны хариуг гайхамшигтай ухаалгаар өгнө. Кино театр шатаж "Миний нэр бол Шосанна Дрейпус..." гэж хэлээд инээдэг хэсэг бол ёстой үнэн гоё. Түүнд сайн болсон Германы Василий Заяцев үнэн азгүй баагий.  Хальсны өрөөнд мань эр Шосаннатай юм болохоор орох гэж зөрүүдлээд арай гэж орно. Шосанна "Хаалгаа түгжчих" гэж хэлээд түүнийг буудчихдаг. Яг энэ үед түүнд тавьсан хайр халамж, өшөө авах гж буйд нь туслаж байгаа зэрэг олон зүйл Шосаннагийн толгойд орсон юмуу хэд буудчихаад эргэж харан түүнийг амьдруулъя гэж бодсон юм шиг байгаа юм. Харамсалтай Заяцев үхээгүй байсан бөгөөд түүнийг буудчихдаг. Цаана нь явж байгаа хөгжим. . .

Бас их алиа. Ярианууд нь үнэн марзан. Итали болж байгаад баригддаг хэсэг байна. Үнэн азаарны. Тэр "Доминик Дикоко" гэж ярьдаг нөхрийг бодохоор инээд хүрээд байдаг юм. 

2. Акира - Японы анимэ - Гитлер шиг нэг бацаан. Хүч чадал зөв ухаалаг хүнд л байх хэрэгтэй ...

3. Annie Hall - Гэгээлэг, хөгжилтэй, өрөвдөлтэй ... "Зуны 500 өдөр"-г Алви Зингерээс санаа авсан гээд байгаа. Тим Буртоныг хараад байгаарай. Үхтлээ инээсэн. Манай нэг найз бүр санаанд ороод...

4. Стиляги - Ажлаасаа ирээд ядарчихсан байгаа үедээ, хааяа хөнгөхөн кино үзмээр санагддаг. Яг тийм инээдмийн мелодрам. Өргөөд гарсан гэсэн. Чарли Паркер их сонсохоор хар хүүхэдтэй болно. Бас рентген зурганд бичигдсэн Жазз, Рок н Ролл 

5. Fight Club - Гэгээрэл, ухаарал хайрлана, консюмеризмын шүүмжлэл, нилээн идеалист болж магадгүй  - Финчер надад маш их таалагдсан. Өмнө нь энэ киног зөндөө сонссон боловч үзэхгүй явсаар өдийг хүрсэн. Болдогсон бол.. та нар энийг уншаарай

6. The 400 blows - Хүүхэд нас, гэнэн томоогүй үе, буруу замаар будаа тээх эхлэл - Хамгийн сүүлийн хэсэг нь маш үзэсгэлэнтэй... Гүйгээд л байна, гүйгээд л байна.

7. Eraserhead - Хар хайрцаганд л учир байна... Нэг хүн Линчийн хар тамхиндаа хийсэн дэмийрэл гэсэн... Ойлгосон гэж худлаа яриад яахав.

Mongol: The Rise of Genghis Khan - Гэр бүлдээ хайртай. Хэдий Чингис хааныг гутаасан ч гэж хүмүүс ам муутай байсан ч надад таалагдсан.

Vivre sa Vie - Би бол янхан. Биеэ үнэлэх явдлыг их гоё хөнгөхөнөөр харуулсан. Яагаад үнэлдэг вэ? зэрэг асуултанд хариулт өгсөн.

Zabriskie Point  - Эргүү материалистууд. Нэг бодлын энэ залуу шиг бодож санах зүйлгүй ингээд явмаар ч юм шиг. Нийгмийн дүрэм, журам биднийг заримдаа үнэндээ боох юм..

Faust  - Ян Шванкмайер сүнсээ чөтгөрт худалдсан. Гэхдээ мань эр хожигдсон. Зохиол дээрээ хожоод бүр "алдаг" гж "А" хэлсэн .  

No comments:

Post a Comment