Saturday, October 31, 2009

Сайн уу Блогспот!!! ;)


Уул нь ч Юрийн галавын үед энд нэг "бүртгэл"-тэй байсан юм. Хуучин бүртгэлээрээ явъя гэж бодсон боловч харамсалтай нь муу санаалж аймаар нууц үг зохиосон болохоор санадаггүй ээ. Тэгээд сэргээх зорилготой үзтэл өөдөөс "What is the star?" гэж асууж байна? Золиг чинь тэр үедээ юу сэдээд ийм сонин асуулт өөртөө үлдээдэг байнаа? 40 минут хэртэй ноцолдоод... Дандаа буруу хариулт тэгэхээр нь шинэ "бүртгэл" нээчихлээ.





За тэр ч яахав Бөмбүүлэй нь одоо энд блогоо хөтлөх болно. Ойрд Улаанбаатар хотод минь бага зэргийн хүйтрэх хандлага ороод гоё байна.

тав дахь өдөр харих замд нэг ийм үг гэнэт толгойд орж ирсэн

"Хамар амнаас уур савсана Хүйтэн агаар сормуус царцаана" ...

Надад яагаад ч юм бэ "Хүйтэн-Сэрүүн" их гоё санагддаг. Өвлийн цэвэр цэнгэг, хүйтэн агаарыг амьсгалах хичнээн гоё гээч? Тайландаас онгоцоор ирэн яг газардах үед нэг л сайхан хүйтэн сэрүүн уур амьсгал угтах тэр мөч ямар сайхан байсан гээч... Надад заримдаа Монголын маань эрс тэс уур амьсгал их таалагддаг. Өглөө нь "зуны сайхан өдөр" байж байгаад өдөр нь бороошиж, улмаар бороо нь цасаар солигдон аажмаар мөндөр орох энэ үзэгдэл ... Их гоё ... Энэ бол гэхдээ бүхлээрээ шүү... Энэ үзэгдэл нь шүү .... Түүнээс биш хүйтэн цасан шуурга биш! Мэдээж хэрэг хэтэрхий хүйтэн, цасан шуурга бол тийм ч таатай биш

"Хүйтэвтэр сэрүүн байдал"гоё шүү.

Хуучин банжиг дээрх блогоо устгах гэснээ хайран санагдаад, хэвээр үлдээв. Өмнөх бичлэгүүдийг уншмаар байвал ийшээ ороорой :)

6 comments:

  1. тийм шүү, заримдаа нэг их эрч хүч ороод явчих шиг санагддаг.

    ReplyDelete
  2. hi nuudel suudal hiigeed bumbuulei zavgui bjee. blogspot-d bairshaach gej hunuus heleelidiin bi ch yahu de hund heregtei yum bichih n hovor ym hoino mon-doo l bjiiy! huiten gesnees manai end yu yugu tsas orohnee ireh 7 honogoos (>.<) endhiin ovol ch mgl-tei haritsuulhad namar l gesen ug l de. huiten ch aimer shu ongorson ovol mgl-d ochood ongotsnoos bugad negt hort utaanii bag heregtei gedgiig uhaarsan 2t n maaash dulaahan aimer ih ustei gloves heregtei gedgig oison. mini gar darchul buh bie n darchdag gajig hun keke za ter ch yahu bumbuulei-d new blog-toi bolsond n bayar hurgeed neg ay barisan shu (tsuntsuntsuuun) c ya

    ReplyDelete
  3. Нэр нь үл мэдэгдэх зочинд:
    Блогоор зочилж сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа

    Чупс: Өө баярлалаа, Чупсаа. Би ч уул нь танай МонСтуднет дээр нээе гэж бодож байсан. Монгол вэбүүд нь баталгаагүй, нэг л өдөр сервер нь тасардаг, гацдаг зэргээс нь айгаад энд нээчихсэн юм. Уул нь блог багатай юм чинь серверийн ачаалал харьцангуй бага л байгаа байх.

    Чи харин ч хэрэгтэй юмнууд бичдэг ш дээ. хэхэ

    ReplyDelete
  4. vvsh hvvheed hvitreh ch yahuu tsas l orchuul goe bolkoodainadaa

    ReplyDelete
  5. тэр дээрх яасан гоё зураг вэ

    ReplyDelete
  6. Урсус: Одоо орчихоод байгаа ш дээ.

    Эвоксилл: Тийм гоё зураг байгаа биз. Гэхдээ би аваагүй шүү. хэхэ

    ReplyDelete