Tuesday, November 3, 2009

Би чамд хайртай 2 - Шүүмжилнээ...

Өчигдөр "Би чамд хайртай 2"-г үзлээ:. Нэг их гоё болоогүй, онц санагдсангүй... Яахав, сайн камер, тоног төхөөрөмжүүдээр бүтээсэн кино байна.





Өнөөдөр энэ киноны тухай Срвек, Жаал хоёртой нийлэн Өд, Март хоёрт ярьж өгч баахан шүүмжлэлээ.

Миний бодлоор энэ кино маш логик дэс дараалал, хэсэг хоорондын уялдаа муутай болсон. Гэнэт гэнэт л баахан юм болоод байна.  Киноны эхнээс л энэ нь мэдэгдэнэ. Түүнээсээ болоод нилээн ойлгомжгүй. Гадуур ойлгоогүй хүмүүс нилээн байх шиг байгаа юм. Нэг л өдөр Хөвсгөл нутгаас Мэндээ/Болд/ гэнэт УБ орохоор болоод л явна. Яах гэж ч явж байгаа юм? Ямар ч зорилгогүй, ядаж хүний урманд сурах гэж явж болноо доо?

Срвек: Болдын дүр байнаа байна. хэхэ, Англи хэлтэй, хийл, төгөлдөр хуур тоглодог, бас дуулна. Тэр одоо хаашаа юм Хөвсгөлд нуугдсан Монголын эрдэнэс юм уу? Тийм авьяаслаг нөхөр зах дээр найзтайгаа/Өскөтэй/ "гүрүүшиг" хийгээд явж байна айн? Тэгснээ идэх хоолоо авч чадахгүй байж хоюулаа Пепси уугаад л лайтай? Бас Өскөгийн утас олдог хэсэг байнаа байна. Гар утас олсноо гэнэт "Хоо Юнител" гэж орилоод л... Ядаж л Нокиа ..., Самсунг гэх мэт брэндийг нь хэлж болноо доо? гэх мэтчилэнгээр ивээн тэтгэгчдээ маш ихээр рекламдсан хэсгүүд зөндөө зөндөө..

Өскө, Мэндээ хоёр Дэлгэр/Мэндээгийн аав/-н захиаг эзэнд/Үрлээд/ нь аваачиж өгөх нэрийдлээр хоол олж идэхээр Үрлээгийнд очдог. Гэрийг нь олохгүй, хуваагдаж яваад байр, хаалгыг нь мэдээд эргэж уулзана гэчихээд гэнэт л Мэндээ Золбоотой уулзчихсан байдаг. Өскө Мэндээг хаашаа аль байрлуу орсныг нь мэдэхгүй байж гэнэт л гарч ирнэ

  Уул нь бол хөөрхийс минь "Дэлгэр Мэндээгийн ээжийг хайрлахгүй, нууцхан хайр болох Үрлээгээ байнга үгүйлэн захиа бичдэг байж л дээ. Үүнд Мэндээ дургүйцэн, ээжийг нь хайрлаагүйд хүргэсэн Үрлээгээс өшөөгөө авах гэж охин Золбоотой нь үерхэн улмаар гомдооно"(1) гэсэн санааг илэрхийлэх гэсэн юм шиг байгаа юм. Гэхдээ энэ санааг үнэндээ бол Мэндээ ч гаргаагүй түүний найз болох Өскө нь гаргадаг. Гаргасных нь дараа Мэндээ уул нь бол зөвшөөрдөггүй. Кинон дээр гарч байгаа нь Мэндээ, Золбоод сайн болоод л араас нь гүйж байгаа юм шиг л гарч ирдэг. Би л лав тэрийг нь сүүлд Мэндээ Хангай/Золбоогийн найз залуу-Эрдэнэбилэг/хоорондоо зодолдоод шоронд орсных нь дараа Өскө Хангайд дарамтлуулаад хэлсэн гэдгээс нь л ойлгосон. Тэгснээ шоронд байхдаа Мэндээ нь гэнэт гараад л, Өскө нь үлдээд л.... Золбоо Мэндээг ээждээ танилцуулах үед гэнэт шоронд байсан Хангай, Өскө хоёр гарч ирэн тэр дээр бичсэн (1)-г хэлж өгдөг, тэгснээ гэнэт Өскө нь Мэндээдээ гомдоод уйлж гараад л ... Энэ уул нь миний бодлоор их чухал хэсэг юм шиг ээ... Харин илэрхийлж гаргахдаа тун ч ядмагхан гаргасан.

Бас тэр зодоонтой хэсэг байна. Мэндээ, Золбоо хоёр бараг өмнө нь ганц л уулзсан байх, тэрийг нь бараг Хангай харсан уу? үгүй юу? Юу ч болоогүй байхад нь пивоны шилээр Мэндээг толгойд нь ... Цохиулсан Мэндээ жаахан манараад сонин болох ёстой доо. Тэгсэн нэг их удалгүй эргүүлээд шилээр цохичих юм? Зодолдсон чигээрээ цонхоор үсрээд л гарлаа. шарав уу, үгүй юу цагдаа нар ирчихсэн.  Хоёр, гуравхан удаа уулзчихаад Золбоо Мэндээд "сайн болно". Байнаа байна? Тэгээд Хангайг биш, Мэндээ дээр очно. Сүй тавих гэж байсан хүмүүс 2-3 хоносон уу, үгүй салж энэ тэр...

Энэ мэтээр ярьвал зөндөө юм байна. Цэвэр коммершиэл кино. 200 хэдэн мянган хүн үзчихсэн, та л үзэх дутуу ухааны юм ярьчихсан. Энэ киног үзээгүй бол хүн биш юм уу? Одоо хаашаа юм?

Баатар клипийг бол янзтай сайн хийдэг, харин кино нь нэг л биш ээ...

Энэ киноноос таалагдсан зүйлс гэвэл Дамчаа гуайн хэсэг байна. "Би энэ олон жил багшлахдаа нэг л зүйл дээр их харамсаж байна. Тэр хүнийг сургуулийг нь төгсгөж чадаагүйдээ... Дэлгэрийгээ төгсгөж чадаагүй дээ...Дэлгэрийг хүндэлж, дурсаж яваарай"

Бас энэ үг:

Тэнгэрт шувуудын зам харагддаггүй шиг
Хайрын зам нүдэнд харагддаггүй ...

Срвек хэлсэн нь: Машин засч буй Амбийгийн хажууд Мэндээ зогсоно.
Амбий: "Энэ юу дуугараад байна?"
Мэндээ: "Аан, би мэднэ ш дээ, та мэдэхгүй байгаа юм уу?"
Амбий:  "Мэдэхгүй байна. Юу дуугараад байгаа юм?"
Мэндээ: "Жагаа ахын л дуу байна ш дээ" /Цаана УГЖ Жаргалсайханы дуу явж байсан юм/

Бас Мэндээгийн тоглож байсан "хийлийн ая"...Н. Жанцанноровын зохиосон "Аяз" гэдэг бүтээлийг "Байгаль" хэмээх хийлч олноо хүргэжээ.


Жич: Би энд хүний мууд дурлах гэсэнгүй, өөрт төрсөн сэтгэгдлээ л бичлээ. Ер нь сүүлийн үед иймэрхүү Монгол кинонууд ихээр гарсан. Нэгэнт хийж байгаа юм чинь чанартай л хийвэл...

9 comments:

  1. Гүтгээд гүтгээд л ойлгосон доо. "Ухаандаа ингэж байгаа бололтой" гэж үзсэн :) Жинхэнэ кино биш "ноорог" бичлэгээ дундаас нь танаад цацчихсан юм шиг л... Бас тэр жүжиглэлт ч дээ.

    ReplyDelete
  2. Хөдөөнөөс ирээд эд зүйлээ алддаг хэсгийг сайн ажиглаагүй л байна даа. Утсаар ярихдаа аавынхаа хайрцгийг барьчихсан байдаг шд.

    ReplyDelete
  3. Хэхэ, яг үнэн. Тийм бн лээ. Тэрийг зассан.

    ReplyDelete
  4. Таалагдаагүй ээ. Нэрийг нь солиосой гээд л хашигираад яваа. Юун Би чамд хайртай 2 балайрцын. Сайхан киноны нэрийг худалдаж идсэн мөнгөний ажил л байна лээ. Чиний бодолтой 101 хувь санал нэг байна. Хөвсгөл далайн эрэг дээрээс ирсэн шивээстэй мэдлэгтэй хийлчин залуу, хэдхэн хоногийн дотор хайраа мартчихаад хөдөөний хөөсөн мантууд дурлаад гүйж байгаа 25тай хүүхэн хоёрын жүжиглэлт хамгийн аймшигтай. Зүгээр л эмгэнэл...

    ReplyDelete
  5. Шинэ Монгол кино гарч байна:
    90 минут тэр чигээрээ жүжигчид нь уйлав.
    --ийи ийи ийий :crysad:
    Эхний 10 дахь минут дээр нэг настай авгай дагаад уйлж эхлэв..
    20 дахь минут дээр залуу охидууд авгай нарыг дагаад уйлав.
    30 дахь минут дээр найз охидтой ирсэн банди нар дагаад уйлав.
    Яваандаа 60 дахь минут дээр нас тогтсон эрчүүд хүүхдүүдээ уйлахыг хараад уйлав.
    Тэгсэн сая өршөөлөөр суллагдсан шоронгийн нэг овгор уйлсангүй хараад л суугаад байлаа. Хүнд гар юм хойно аргагүй. :m0:
    Тэгээд кино дууслаа. Тэгтэл "өө ердөө энэ үү" гээд шоронгийн овгор уйлж гэнэ.
    Тэгсэн дэлгэцийн цаанаас кино найруулагч гарч ирээд:
    -За 100% уйлалт. Амжилттай болсон шүү!
    гээд кино жүжигчид ивээн тэтгэгчидтэйгээ гар барьж байна гэнэ.
    :hihi:

    ReplyDelete
  6. Minii hybid taalagdsaan . Ganst yum nemel helhed mergejiliin kino shyymjlegch baihgyi baisan yum bolbuu gej sansan. Tiim hum baisan bol bid nariin ene olj baigaag haraad deer ni bas neleed olon bid nariin olj harj chadahgyi yumnyydiig bas zasah baisan baih gej sansan . Kino nii hybd bol goe setgej hiisen baisan... Mash ih taalagdsan

    ReplyDelete
  7. тэр охин нь өвөл төрдөг биз дэ?
    тэгсэн төрсөн өдөрөө зун хийж байлээ

    ReplyDelete
  8. Бэхэрэ: Тийм шүү. хэхэ

    Астреа: Ямар хөөрхөн онигоо вэ? Чи зохиосон юм уу? "Гар барьж байна уу?" - Аягүй л бол нээлтэн дээр нь иймэрхүү юм болсон байхаа. Урлагийн "өндөр мэдрэмжтэй" улсууд цаана чинь уйлаад байна гэсэн сураг сонсодсон.

    Сэлэнгэ: Зохиолыг нь уншаагүй болохоор мэдэхгүй юм даа. Тиймэрхүү "кино шүүмжлэгч" мэргэжлийн болоод мэргэжлийн бус/гэхдээ мэргэжлийн гсн худлаа нөхдөөс хамаагүй илүү/ хүмүүс гадаад, дотоодод хэдэн хүн байгаа хэхэ.

    Эвоксилл: Зөв, Өвөл төрсөн хүнийг зун төрүүлж байгаа улсууд

    ReplyDelete
  9. Nadad ehnii kino n neeh ih setgel turuulj bgaagui- balchir baisnaas bolod ter baih. Gehdee tuhain tzag yeiin uur amisgal ih sain haruulj chadsan yum shig l sanagddiin? Ehnii angiin hych n terendee l baih shig baidiin, tzag yee oilguulsan gemeer.

    Harin chinii shyymjleliig haraad, unooh: "saihan hyyhen+saihan zaluu=uilaan mailaan" sxemeer setgedeg zohiolchid tyreed baigaa bololtoi. Tzag yee haruulaad, bas hynd hairiin gaihamshig haruulah hed heden sedev bodohod yu l baival gej... Arhichin zaluu zasardag ch yumuu, esvel gadaad hyntei suusan busgyi/zaluu ch yumuu...
    Yzej baij l bolie.

    ReplyDelete