Sunday, March 7, 2010

Оролдлого

"Амьдрарлын ойлгоё гэвэл эхлээд үхлийг ойлгож, мөн чанарыг нь мэдсэн байх хэрэгтэй" гэж түүний багш хэлсэн юм. Тийм ч болохоор тэр өглөө бүр өөрийгөө маш удаанаар зовж тарчилж байна гэж төсөөлдөг. Одоо ч гэсэн хийдэг. Энэ нь магадгүй түүний тэр их энерги, дотоод хүчнийх нь нууц ч байх.


Нээрээ бодоод байсан үнэн ч юм шиг. 3-р курсэд байхад нэг айхтар өвдөж байсансан. Анх ерөөсөө тоохгүй зүгээр л нэг ханиад ингэсгээд эдгэчихдэг юм. Эм авсны хэрэггүй, өөрөөр аль болох эдгүүлчихвэл зүгээр ухааны юм бодчихсон л байж билээ. Гэтэл тэр нь ханиад нь хатгаа болоод нөгөөх нь хүндрээд уушгинд ус тогтсон юм билээ.

Шөнөдөө халуурч, хөлөрч бараг хамаг шингэнээ хөлөрч алддаг байсан байх. Аажмаар хоолны дуршил байхгүй болж, хэдий өлссөн ч юу ч идэж чадахаа болино. Юм идэхгүй удахаар яах нь тодорхой. Сульдаж, тамирдаж, ядарна. Би гайгүй ээ, ингэсгээд эдгэчихнэ ухааны юм бодоод л.. Би л өөрөө мэдээгүй болохоос биш... Ах ээжийг дуудаж, ээж намайг чихдэж байгаад эмнэлэгт аваачлаа. Ингээд онош нь эхлээд сүрьеэ гэж явж байснаа сүүлд уушгинд тогтсон ус болов. Сүрьеэ гэхэд нь л ээж сандраад л ахыг бас эмнэлэгт үзүүлээд л.. ашгүй биш байсан. Нэн даруй эмнэлэгт хэвтүүл, өмнө нь юугаа хийж байсан юм бэ? гээд л ээжийг ч тэр намайг ч тэр загнаж байна. Ээж ч сонсонгуутаа бөөн сүр! Учир нь өвөө маань олон жил ханиалгаж явсаар байгаад бас ийм оноштойгоор өнгөрсөн болохоор тэр. Монголд танил талгүй явахад их хэцүү, ээж эрүүл мэндийн салбарт ажилладаг чиглэлийн хүн байсан тулдаа Халдвартад сүрьеэгийн тасагт хэвтвээ. Хэд хоног дусал, тариа болж, арай гайгүй болоод "ус авахуулах" ажилбарт орвоо. Мэдээ алдуулах тариа тарьж байгаад, нурууны ард хэсэг уруу урт нарийхан зүүтэй тариураар уушгинд тогтсон усыг авч байлаа. Ингээд 450гр шээс шиг шар өнгөтэй усыг надад харууллаа. Бас хэд хоног дусал, тариа, эмээр бөмбөгдүүлж хөл дээрээ босож тэнхрэв.

Энэ үед л үхлийн тухай бодол толгойд их орж ирэх юм билээ. Хэрвээ тэр үед ээж ирээгүй байсан бол... Хэрвээ би зөрүүдлэсээр байсан бол... Хэрвээ би үхчихсэн байсан бол... Хүмүүс намайг юу гэж ярих бол? Би ..., ..., ...-г хийлгүйгээр үхлээ гэж үү? Эрүүл саруул улс яагаад юм хийж бүтээдэггүй юм бол? гсн түм буман асуулт толгойд орж ирнэ. Ингээд энэ тэргүүнд эрүүл саруул байвал ихийг хийж бүтээж болно гэдгийг ойлгов. Миний өрөөнд уушигны сүрьеэтэй нэ ах байсан юм. Түүнтэй их юм ярьдагсан. Тэрээр Христ итгэлт бөгөөд надад шашныхаа талаар баахан юм ярина. Би ч хэрэгтэйгээ аваад, хэрэггүйг нь хаясан. Нэг шөнө босоод арай ядан биеийн тамирын дасгал хийж байтал нөгөө ах бүр гайхчихсан. "Чи чинь яаж байнаа?" гэхэд "би дасгал хийж байна" ... Яг энэ үед надад асар их эрч хүч, дотоод тэмүүлэл, хүсэл мөрөөдлийн сэргэлт, онгод ирэх шиг л болсон. Үүнийхээ ачаар ч гараад овоо юм хийсэн.

"Таатай, тааламжтай нөхцөл байдал хүнийг алдаг" гэж нэг бодлын үнэн ч юм шиг. Жилийн хугацаа өнгөрөхөд, үлбэгэр, бодохоос цаашгүй амьтан болчихсон байх юм. Сая цагаан сарын дараа хоолны хордлогонд орж бас л хамаг шингэнээ гадагшлуулав. Над шиг туранхай хүнээс хаанаас нь тийм их шингэн гардаг байнаа? Хүн шингэнээ алдахаар яаж ч чаддаггүй юм бн лээ. Ясны үений хооронд шингэн байдаг ба тэр нь биднийг хөдлөхөд тусалдаг гж хэн нэгэн хэлж байсан. Би бүр огт хөдөлж чадахгүй 2 хоног орондоо хэвтсэн. Цээжээ ч өндийлгөж чадахгүй, хуруугаа арайхийж үеүүд чинь дуугарна, бүх яс чинь заадлаараа салж унах гэж байгаа юм шиг тийм нэгэн өвдөлт... Дүү, найзууд байсан тулдаа л бас арай гэж нэг юм боссон. Дараа нь босохдоо бас л цэнэглэгдсэн мэт...

Энэ мэтээр өмнөх өвдсөн өвдөлт, шаналалыг бодохоор дараа нь дандаа хүч орсон ч юм шиг. Хамгийн эхэнд хэлсэн "Амьдрарлын ойлгоё гэвэл эхлээд үхлийг ойлгож, мөн чанарыг нь мэдсэн байх хэрэгтэй" үнэхээр үнэн ч юм шиг... Энэ магадгүй 7-н дадал др гардаг үйлдэлтэй төстэй байх л даа. Гэхдээ үхчихсэн байна биш үхэж байна гэж байгаа болохоор арай өөр...

Ингээд өнөө өглөө өөрийгөө маш удаанаар үхэж байна гэж төсөөлөх гэж оролдов. Ингэхдээ маш хэрцгийгээр хүнд алуулж байна гэж төсөөллөө. Эхлээд намайг ухаа алдтал зөндөө олон хүн зодлоо. Дөнгөж сэргэмэгц шав шалднаар минь доош харуулан таазнаас бэхлэгдсэн урт тороос бүхий олон жижиг дэгээгээр арьсыг минь нүхэлж тогтоосон байлаа. Дараа нь шар үст сам хорхой шарж тосоо миний толгой дээр асгав. Толгой, нүүрний арьс тэр чигээрээ шалзлагдан түлэгдэж байлаа. Чих үрүү халуун тос орсон болохоор би юу ч сонсохоо болив. Улмаар хоёр хацрыг минь хутгаар зүсэж авлаа. Жокерийнх шиг биш бүтнээр нь! Нэг хүн дээд шүднээс, өөр нэг хүн доод шүднээс барьчихсан нэг нь харин миний хэлийг хутгаар зүсчихлээ. Хэлнээс цус урсаад л ... би ч муухай орилж уйлаад л...Дараа нь тэд арьсыг минь өвчиж эхлэв. Өвчих явцдаа махыг минь зүсэх нь үнэхээр аймшигтай их өвдөлтийг өгч байлаа. Ямар ч арьсгүй болсон булчин, махбодь л... Гэнэт тэд над уруу шороо цацаж эхэллээ... Тэгснээ нэг нь за одоо болно гээд гүрээний судсыг нимгэхэн зүсчихээд бүгдээрээ яваад өгөв. Одоо би цусаа ханагдаж үхэхийг хүлээнэ л зовиуртай нь аргагүй нь муухай царайлан хэвтэж байна. . .

Жич: Миикэ, Пасолини-с санаа авсан. 

8 comments:

  1. ene hvvhed er n ih mazohist gar bgaamda bas tegjaad :))

    bi neg vheed seheh heregteim shig bn :-/

    ReplyDelete
  2. Нэргүй: "Нэргүй/Эдвард Нортон/ Таялер Дурденд дурладаг" шиг юм болоод. Дурденээс урам авав.

    Зүүд: Мазохист гэж юу билээ? Анх удаа л сонсож бн. :P "Чи бол муу охин" :))))))))))))))

    ReplyDelete
  3. Existentialism.g sain sudlah heregtei bolj bh shig

    ReplyDelete
  4. bi tusuulj chadahgui bnaa
    zugeer l bieeree yamar negen yum medermeer bn
    bi bi-gee aldaj duuschiin
    ene negen hewiin amidrald
    bi yah yostoi we burhan mini
    er ni burhan bdiimuu

    ReplyDelete
  5. Би нэг удаа бас төсөөлж чадахгүй бн, биеэрээ мэдэрмээр бн гж нэг найздаа хэлж байсан.

    Тэрээр "Бид заавал ч үгүй тэгэх шаардлагагүй, уран зохиол, кино гээч зүйлсийг үзээд маш сайн мэдэрвэл, заавал ч үгүй тэр бүгдийг биеэр үзэх шаардлагагүй" гэж байсан. Хэрвээ чи/та/ үнэхээр л хүсэх юм бол болох л бх.

    Хэн хүнгүй л хаа хаанаа "би"-гээ алдаж дуусч байна. Өөрийн дотор бий болсон өчүүхэн төдий эрх чөлөөгөө тордож, арчлахын оронд гадны ямар нэгэн нөлөөнд автан тэр цэцгээ хэмх гишгүүлнэ. Арай гэж буцааж сэргээн, буцаад гишгүүлнэ, салхинд цохиулна. Миний бодлоор аль болох илүү дутуу юм бодохгүй "би"-гээ хамт байх хэрэгтэй ч юм шиг. Гэхдээ хэт эгоист болохоос бас сэргийлэх хэрэгтэй л байх.

    Бурхан байдаг, байдаггүйг би байтугай бусад хүмүүс хүртэл хэлж чадаагүй байдаг. Миний бодлоор бидний мөчүүдэд утас уяад биднийг тоглуулж, бидэнтэй тохиолдох зүйлсийг зохицуулж, биднээр жүжиг тоглуулдаг нэг тийм "далдын/үл үзэгдэх/ хүчин" байдаг гэж боддог.

    ReplyDelete
  6. Би ойлгож байнаа, одоо ингээд л үхчихвэл яанаа гэж бодох ч бас аймаар шүү, тийм өдрүүд надад байх нь байсан, орондоо ороод л зөндөө уйлдаг байж билээ. Гэхдээ бүх зүйл болж өнгөрсний дараа эрүүл байгаадаа өдөр бүр талархаж, хором бүрээс аз жаргалыг олж чаддаг болчихдог юм шиг. Чамд л гэж хэлэхэд заавал тийм аймшигтай зүйлс төсөөлж бодох хэрэггүй ээ. Бодол, төсөөлөл биелдэг гэдэгт би итгэдэг, оронд нь сайхан зүйлс бод. Зүгээр л ирээдүйг хамгийн сайхнаар төсөөлөөд, одоо л жаргалтай бай. Өнөөдрийн ийм сайхан өдрүүдийг тийм муухай бодлоор тэжээж суух хэрэг юун :)

    ReplyDelete
  7. Хэхэ, тиймээ тийм. Би ч гэхдээ тэгж туршиж үзсэн л дээ. ЧИний хэлдэг ч үнэний ортой. :)

    ReplyDelete