Sunday, July 1, 2012

Нэхээс

Enkhzaya - Nehees
Зурган дээр дарж томруулж харна уу.


Таны харж байгаа энэ зураг бол "Нэхээс". Зураач Э.Энхзаяагийн бүтээл. Надад энэ бүтээл их таалагддаг. Яагаад таалагддаг вэ гэвэл энэ зураг миний сэтгэл эмзэглэж явдаг зүйлийг хөндсөнд учир нь байгаа юм.

Бүсгүй юм нэхэж байна. Цагаан өнгө бол эмэгтэй хүн. Хиргүй тунгалаг ариухан цагаахан. Харин хар өнгө бол эр хүн. Хүчтэй, ухаантай, хараатай. Амьдралд арга билэг лүгээ хар цагаан өнгө сүлэлдэх номтой.

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд хэтэрхий биеэ даасан, бүхнийг өөрийнхөөрөө хийж өөрийнхөөрөө байлгах гэсэн хандлага тахал мэт тархжээ. Энэ хэрээр ч эрдэм боловсролтой, хүчирхэг эмэгтэйчүүд ихээр гарч ирж байна. Энэ нь ч сайн хэрэг. Гэвч нөгөөтэйгүүр тэр хэрээрээ эрчүүдийг үгүйсгэх, тэднээс илүү гарах, эрчүүдийг дорд үзэх, феминист хандлага ихээхэн гаарч буйд би их сэтгэл эмзэглэж явдаг. Тэд ч нэхээсээ нэхэж л байна. Гэхдээ амьдрал, тэдний нэхсэн нэхээс тийм ч бат бөх биш, амархан сэмэрнэ, хөвөрнө, урагдан, тасарна. Хар утас харин нэхээсийг илүү бат бөх, чанга хүчтэй, бүрэн бүтэн болгоно. Энийг уншиж байгаа зарим хүн дотроо үгүйсгэж байж ч болох юм. Гэхдээ л энэ бол үнэн. Хорвоо дэлхийд хүн төрөлхтөн хосоороо байхаараа заяагдсан. Энэ бол байгалийн хууль.Хэдийгээр орчин үеийн эмэгтэйчүүд амьдралд хатуу чанга болж, юм бүхэнд манлайлахыг хүсэж байгаа ч эрчүүдэд заяагдсан эрч хүчийг, тэдний орон зайг нөхөж чадахгүй. Энэн шиг үлгэрийг хэзээ ч хаана ч хэн ч бүр тэр байтугай Эзоп ч хэлж байгаагүй шүү. Нүдээ нээгээд өөрийнхөө төсөөллөөсөө салж юмыг бодитоор харахыг хичээцгээ бүсгүйчүүд минь. Эмэгтэй хүн яахав ганцаараа байвал эцэг эх, найз нөхөд гээд яаж ийж байгаад өөрийгөө болгоод яваад байж болох юм. Аа харин хүүхэдтэй бол энэ бүр ч хэцүү. Тэр эмэгтэйд, хүүхдэд нь эр хүний нөмөр нөөлөг, халамж хайр, хүч чадал заавал хэрэг болно. Хэдийгээр яаж ийгээд болох ч, нэг л юм дутуу...

Энэ бүхнээс болж гэр бүл салалт үүснэ. 1990 онд Монголд 449,4 мянган гэр бүл, 17968 гэрлэлт, 1127 гэр бүл цуцлалт бүртгэгдэж байсан бол эдгээр үзүүлэлтүүд 2006 онд 632,5 мянга, 48996, 1448 болж гэр бүл 40,7 хувиар, гэрлэлт 2,7 дахин, гэр бүл цуцлалт 28,5 хувиар тус тус өсчээ.
Зураач бүсгүй өгүүлэхдээ: “Эрчүүдэд байгалиас заяасан эрч хүчийг эмэгтэй хүн зөв залбал ямар ч гэрт аз жаргал дүүрэн байна. Бид бүхнийг хийж чадна гэдэг хэрнээ хадаас тогтоох, хүнд юм өргөх зэрэгт эрчүүдийг царайчилдаг. Тэдний л хийх ёстой ажил мэт боддог. Тэгэхээр эр хүний үүрэг, ролийг хэтэрхий үгүйсгэж, тэдэнгүйгээр амьдрал болдог гэж боддог эмэгтэй хүн олширсон нь сэтгэл эмзэглүүлдэг. Эр хүнээ дээдэлдэг монгол ёс хааччихав!?”
 Ийм зөв бодолтой эмэгтэй ер нь одоо хэр их байгаа бол? 

Яагаад эмэгтэй хүнийг эмэгтэй гэж нэрлэсэн юм бэ? Үр хүүхдээ гаргаж, өсгөж, хүмүүжүүлдэг болохоор л... Яагаад эрэгтэй хүнийг эрэгтэй гэж нэрлэсэн юм бэ? Үрийг нь асарч өсгөж буй эмэгтэйд хань болох, амьдарлаа, ажил гэр, ахуйгаа авч явдаг болохоор л ингэж нэрлэсэн болов уу. Шал өөр хоёр бүтээл. Гэхдээ нэг нэгэнгүйгээрээ байж чадахгүй.

Эмэгтэйчүүд минь жаахан бодолтой байл даа!?

Үзэсгэлэнгийн талаар эндээс: http://www.mongolnews.mn/i/32055
Гэр бүл салалтын судалгаа: hynalt.miniih.com/index.php/home/post/26


No comments:

Post a Comment