Saturday, June 23, 2012

Чамтай хамт явмаар байна



Шиврэн гуниглах борооноор ганцаар
Шүхрээ барьсаар алхаж явахад минь
Шүүдэрт норсон даашинзны хормой чинь
Шүлэг болж сэтгэлд минь уянгалах юм
Зэрэгцэн суусан бидэн хоёрыг
Зөнч саран адислан таалаач
Зүүд зэрэглээ шиг амьдралын харгуйгаар
Зөвхөн би түүнтэй хамт явмаар байна
Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаад замыг давах хүч хайрлаач
Булбарай гарыг нь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туульяа

Будран уйтгарлах цастай ганцаар
Хүрмэн дотроо хүйтэн явахад минь
Будаж янзлаагүй чиний төрх
Бадаг дуунд минь эгшиглэсээр байх юм
Салах учиргуй бидэн хоёрыг
Саран авхай адислан таалаач
Салхи шуурга шиг амьдралын харгуйгаар
Сайхан түүнтэй би хамт явмаар байнаа
Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаад замыг давах хүч хайрлаач
Булбарай гарыг нь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туульяа

Салхи шуурга шиг амьдралын харгуйгаар
Сайхан түүнтэй би хамт явмаар байнаа
Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаад замыг давах хүч хайрлаач
Булбрай гарыг нь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туульяа

No comments:

Post a Comment