Saturday, February 6, 2010

"Мөнөөх"...

"Мөнөөх"...
"Мөнөөх" толгойнд орж ирээд байх юм. Эд хогшилыг гэрээсээ гаргаад хаячихдаг шиг, зарим нэг бодлуудаа толгойноосоо аваад хаячихмаар байдаг...
Дарма Батбаяр гуайн "Чамд аз жаргал хүсэе"/уул нь минийхээр бол "хүсье" гэж баймаар/ гэх номыг өнгөрсөн дөрөвдэхид авлаа. Түүн дээр бас "Мөнөөх" гэх өгүүллэг яг л миний бодож байгаатай төстэй "Мөнөөх"-г дүрсэлсэн байх. Гэхдээ би зохиолч шиг "Мөнөөх"-г оршуулах гэж оролдоогүй.


Эрэгтэй хүн бичсэн гэхэд эмэгтэйн хүний бодол санааг л уншиж байгаа юм шиг үнэхээр гоё гоё өгүүллэгүүд энэ номонд байна. Яг л Сүрэнгийн блог уншиж байгаа юм шиг...


 Анх хавтасных нь зургийг харчихаад Моне юмуу Ренуа-н аль нэгнийх нь байх гэж бодсон. Тэгээд гүүглдээд үзсэн чинь Two Sisters (On the Terrace), 1881 гэх зураг болохыг мэдлээ.


 Мөнөөхөө гэж ...

2 comments:

  1. "Muhuuh" ch neeree tuvugtei shuu, Bi bas orshuulah gej, zugtah gej oroldson l doo. Tegeed suuld ni neg yum oilgoson yum. Ene ni Tuuniig orshuulah gej oroldoh ni dotood ahuin huuli yosond harsh uildel yum baina gedgiig. Gehdee "Munuuh" unen bol shuu dee. Hajuugaar ni Munuuhiin mash olon copy-nuud baidag, chuham uun deer Mani Darmaa avgai huurtagdchikhsan bololtoi baina lee.
    Chamd amjilt husye.
    Zuudchin

    ReplyDelete
  2. Сайн уу Зүүдчин ах! :)

    Яг үнэн. Мөнөөхийг оршуулна гэдэг бол их хүмүүнлэг бус үйлдэл. "Мөнөөх" маань үнэн, дээр нь бүр болохгүй бол л... оршуулахаас өөр арга байхгүй үед л оршуулах байх. Гэхдээ "Мөнөөх"-с гадна "Өнөөх", "Нөгөөх" зэрэг түүний хуулбарууд байгаа. Тэдгээрээс ялгаж, салгаж яг үнэн үү? гэдгийг олох нь тун чухал.
    Гэхдээ зохиолч "Мөнөөх" дээрээ бас ч яг оршуулаагүй яг оршуулах гэж байгаад сувгаа сольчихдог. . .

    Блогоор зочилсонд баярлалаа. Танд аз жаргал хүсье!

    Бөмбүүлэй

    ReplyDelete