Saturday, March 22, 2014

Love your better half

Муусайн юмнууд хүний үрийг зовоох гэж байсан юм бол яах гэж авч суудаг байна аа. Эрүүл саруул, энх тунх байж байж. Эго ихтэй, гоц суут гарууд ер нь ажиглаад байхад тийм юм шиг байна. Дэлхий дээр ганцаархнаа амьдарч байгаа юм шиг...  бусдын бодлыг тоохгүй, бусдыг сонсохгүй, эргүүтээд дөргүй бух шиг өөрийнхөөрөө зүтгээд. Хамгийн аймшигтай харгислал нь чив чимээгүй болох, усанд хаясан чулуу шиг ор мөргүй алга болох. Энэнд эсрэг этгээд чинь хэрхэн яаж шаналдагийг чи даан ч мэдэхгүй. Хэрүүлтэй уруултай ч ямар нэгэн харилцаа байна аа гэдэг нь үүнээс хавьгүй дээр.

Чамд угаасаа тэрнээс илүү хань болчихоор хүн олдох ч үгүй. Эртхэн гэртээ хариад, арай өргөн өнцөгөөр хорвоо ертөнцийг хар даа анд минь.

No comments:

Post a Comment