Monday, November 26, 2012

Мэдрэл...

Мэдрэл гэснээс миний мэдрэл сүүлийн үед их муудаж байна. Саяхан Гитлертэй уулзлаа. Тэр хэлж байх юм.
- Миний мэдрэл сүүлийн муудаад байх шиг ээ.
- Яаж байна?
- Би гартаа нэг хутга бариад л яваад байх шиг байх юм. Тэгээд л юм л болвол хутгалчих гээд л... Хутгагүй мөртлөө гарт хутга байгаа юм шиг. (Хутгаар дүрж буй үйлдэл хийв) Ингээд л сонин болоод байгаа юм. Намайг бага байхад нэг их гоё хэт хутга байсан юм. Ийм махир ч юм шиг иртэй.(Дүрслэн үзүүлэв)

-Миний ч бас мэдрэл муудаж байгаа.
-Яаж байна?
- Би анх Бушидог уншиж байхдаа харакири хэрхэн хийхийг өөрийн бие дээр дуурайж байсан юм. Тэр бодол сүүлийн үед улам ихсэх боллоо. Ингэхдээ хэвлийн зүүн хэсэгт богино сэлмээ дүрэх бөгөөд ажуухнаар баруун тийш нь татна. Улмаар зүүн дээд буюу зүрхнээс дээш хавиргатай нь хамт ханз татна. Эргээд баруун цээжний булан хүргэж байж цэвэр харакири, сэффүкү болно. Яг ингэж хиймээр санагддаг байсан юм. Сүүлийн үед буу олмоор их санагддаг болсон. Чамайг буудаад, дараа нь өөрийгөө буудна. Чамайг буудлаа гээд улам л дордоно. Иймд зөвхөн өөрийгөө буудсан нь дээр. Аавд уул нь эргэдэг голтой нэг буу байдаг юм. Даан ч мань мэтэд нь өгөхгүй л дээ. Өөрийгөө дүүжлэх санаа Кустурицагийн Андергроундыг үзэхэд санаанд орсон. Үүнээс өмнө нь Фон Триерийн Дансер ин дэ Дарк дээр гардаг. Дүүжлэх нь гэвч арай л сенсаацитай. Чимээгүйхэн нэг тийм, тайван үхэл байвал болмоор. Хамгийн сүүлд Альтиплано дээр хор ууж амиа егүүтгэдэг. Гэвч үнэхээр чадахгүй ээ. Ээжийгээ бодохоор л ингэж чадахгүй.

Гитлер хэлсэн нь:
 - Хоёулаа хамтдаа тасраад дэмий юм байна. Би хутга бариад чамайг дүрнэ. Чи бид хоёрын хоёулангынх нь хүсэл биелнэ.

Шубу хажуунаас инээв.
-Чи ч гэсэн депресстээд амиа хорлоно гэж ярьж л байсан биз дээ.
- Би юу?  Хэзээ? Би хэзээ ч тэгж яриагүй шүү.
- Чи ФЕРС-д байхдаа тэгж яриа биз дээ. Тэгсэн биз дээ Гитлер чи хэл дээ.
- Тийм ш дээ. Чи тэгсэн ш дээ.


Дээрх ярианаас үзвэл ямар ч л байсан Гитлер бид хоёрын мэдрэл мууджээ. Ямар сайндаа бүр далд ухамсарт суухав.

 



 Гэнэт хооронд бас нэг мэдрэл муутай Ковбой залгав. Чи миний сайн найз л юм бол яг одоо надад 40000 төгрөг аваад Мама дээр хүрээд ир.
-Ямар Мама?
- Бид хоёр орж хоол иддэг Капиталын хажууд байдаг.

- Та хоёр эвлэрсэн үү?
- Үгүй. Чиний зөвлөгөөг дагаад бүтээгүй ш дээ.
- Би чамд дахиад нэг зөвлөгөө өгье. Чи одоо 3 сар огт битгий харьц.
- Тийм юм байхгүй ээ. Аль хэдийн дуусдагаа дууссан... Чиний зөвлөгөөг дагаад их л үр дүнд хүрлээ дээ.
- Яасийн юм?
- Чи 3-4 сар битгий оч гэсэн. Тэгээд би очсон. Тэгсэн чи маргааш нь ирэхгүй яасан юм гэсэн.
- Тэгвэл чиний охин биш байсан байна...