Showing posts with label Нийгэм. Show all posts
Showing posts with label Нийгэм. Show all posts

Sunday, July 1, 2012

Нэхээс

Enkhzaya - Nehees
Зурган дээр дарж томруулж харна уу.


Таны харж байгаа энэ зураг бол "Нэхээс". Зураач Э.Энхзаяагийн бүтээл. Надад энэ бүтээл их таалагддаг. Яагаад таалагддаг вэ гэвэл энэ зураг миний сэтгэл эмзэглэж явдаг зүйлийг хөндсөнд учир нь байгаа юм.

Бүсгүй юм нэхэж байна. Цагаан өнгө бол эмэгтэй хүн. Хиргүй тунгалаг ариухан цагаахан. Харин хар өнгө бол эр хүн. Хүчтэй, ухаантай, хараатай. Амьдралд арга билэг лүгээ хар цагаан өнгө сүлэлдэх номтой.

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд хэтэрхий биеэ даасан, бүхнийг өөрийнхөөрөө хийж өөрийнхөөрөө байлгах гэсэн хандлага тахал мэт тархжээ. Энэ хэрээр ч эрдэм боловсролтой, хүчирхэг эмэгтэйчүүд ихээр гарч ирж байна. Энэ нь ч сайн хэрэг. Гэвч нөгөөтэйгүүр тэр хэрээрээ эрчүүдийг үгүйсгэх, тэднээс илүү гарах, эрчүүдийг дорд үзэх, феминист хандлага ихээхэн гаарч буйд би их сэтгэл эмзэглэж явдаг. Тэд ч нэхээсээ нэхэж л байна. Гэхдээ амьдрал, тэдний нэхсэн нэхээс тийм ч бат бөх биш, амархан сэмэрнэ, хөвөрнө, урагдан, тасарна. Хар утас харин нэхээсийг илүү бат бөх, чанга хүчтэй, бүрэн бүтэн болгоно. Энийг уншиж байгаа зарим хүн дотроо үгүйсгэж байж ч болох юм. Гэхдээ л энэ бол үнэн. Хорвоо дэлхийд хүн төрөлхтөн хосоороо байхаараа заяагдсан. Энэ бол байгалийн хууль.Хэдийгээр орчин үеийн эмэгтэйчүүд амьдралд хатуу чанга болж, юм бүхэнд манлайлахыг хүсэж байгаа ч эрчүүдэд заяагдсан эрч хүчийг, тэдний орон зайг нөхөж чадахгүй. Энэн шиг үлгэрийг хэзээ ч хаана ч хэн ч бүр тэр байтугай Эзоп ч хэлж байгаагүй шүү. Нүдээ нээгээд өөрийнхөө төсөөллөөсөө салж юмыг бодитоор харахыг хичээцгээ бүсгүйчүүд минь. Эмэгтэй хүн яахав ганцаараа байвал эцэг эх, найз нөхөд гээд яаж ийж байгаад өөрийгөө болгоод яваад байж болох юм. Аа харин хүүхэдтэй бол энэ бүр ч хэцүү. Тэр эмэгтэйд, хүүхдэд нь эр хүний нөмөр нөөлөг, халамж хайр, хүч чадал заавал хэрэг болно. Хэдийгээр яаж ийгээд болох ч, нэг л юм дутуу...

Энэ бүхнээс болж гэр бүл салалт үүснэ. 1990 онд Монголд 449,4 мянган гэр бүл, 17968 гэрлэлт, 1127 гэр бүл цуцлалт бүртгэгдэж байсан бол эдгээр үзүүлэлтүүд 2006 онд 632,5 мянга, 48996, 1448 болж гэр бүл 40,7 хувиар, гэрлэлт 2,7 дахин, гэр бүл цуцлалт 28,5 хувиар тус тус өсчээ.
Зураач бүсгүй өгүүлэхдээ: “Эрчүүдэд байгалиас заяасан эрч хүчийг эмэгтэй хүн зөв залбал ямар ч гэрт аз жаргал дүүрэн байна. Бид бүхнийг хийж чадна гэдэг хэрнээ хадаас тогтоох, хүнд юм өргөх зэрэгт эрчүүдийг царайчилдаг. Тэдний л хийх ёстой ажил мэт боддог. Тэгэхээр эр хүний үүрэг, ролийг хэтэрхий үгүйсгэж, тэдэнгүйгээр амьдрал болдог гэж боддог эмэгтэй хүн олширсон нь сэтгэл эмзэглүүлдэг. Эр хүнээ дээдэлдэг монгол ёс хааччихав!?”
 Ийм зөв бодолтой эмэгтэй ер нь одоо хэр их байгаа бол? 

Яагаад эмэгтэй хүнийг эмэгтэй гэж нэрлэсэн юм бэ? Үр хүүхдээ гаргаж, өсгөж, хүмүүжүүлдэг болохоор л... Яагаад эрэгтэй хүнийг эрэгтэй гэж нэрлэсэн юм бэ? Үрийг нь асарч өсгөж буй эмэгтэйд хань болох, амьдарлаа, ажил гэр, ахуйгаа авч явдаг болохоор л ингэж нэрлэсэн болов уу. Шал өөр хоёр бүтээл. Гэхдээ нэг нэгэнгүйгээрээ байж чадахгүй.

Эмэгтэйчүүд минь жаахан бодолтой байл даа!?

Үзэсгэлэнгийн талаар эндээс: http://www.mongolnews.mn/i/32055
Гэр бүл салалтын судалгаа: hynalt.miniih.com/index.php/home/post/26


Sunday, July 17, 2011

Тарган уу, тамхичин уу?

Гүзээт, шилт хоёрын харилцан ярианаас (хальт хачирлав)

- Хүн төрөлхтөн нэгэнт л тамхины хор уршиг, хөнөөлийг улиг домог болтлоо ярьсан. Ухаан муутай, урагшгүй, сул дорой амьтад ингээд л никотиний нөлөөнд ороод яаж ч чадахгүй байдаг юм.

- За чи тамхи татдаггүй гээд аятайхан шиг байгаа чинь хаа байна? Адаглаад л ийм юмтай болчихгүй. (Гүзээгээ барин их л бардам харангаа тамхиа соров)

- 2020-30 он гэхэд дэлхийн хүн төрөлхтөн илүүдэл жинтэн, эрүүл биетэн гэж хоёр хуваагдана. Ингээд бас л илүүдэл жингийн тухай ярьж хэлж улиглана. Хөдөлгөөний хомсдолд орсон, орох гарахаа зохицуулж чадахгүй юмнууд л ингэнэ. Чи ингээд хоёр хөгийн юмыг өөртөө нийлүүлэх нь л дээ.

Маргааш өглөө нь нүдний шилт гэрээсээ эртлэн гаран ойролцоох фитнэсрүү цоглог гэгч нь гүйж оров.

Wednesday, July 6, 2011

Хоёр өөр...

Нэг. 

Хэд хоногийн өмнө... Бараг сарын ч өмнө юм уу... гэрлүүгээ харих замд 7-8 настай нэгэн хүүтэй таарлаа.  Гартаа хоёр гурван пийвний шил, ундааны сав барьжээ. Өмссөн зүүсэн нь тийм ч бохир заваан биш. Гэртээ байгаа хэдэн шилийг тушааж, мөнгөтэй болохыг хүссэн жаал гэж таав. Би ч бас багадаа гэрт үлдсэн архи, ундааны шил тушаадаг байсан. Ялангуяа ундааны шил бол овоо үнэд хүрнэ. Тэр үед ширхэгийг нь тавиар тушаадаг байсансан. Найзуудтайгаа нийлэн гэр гэрээсээ шил авч ирэн тушаахад нэлээн хөөрхөн мөнгөтэй болдог байж билээ. 

-  Шил хэдээр авдаг юм? 
-Тэр: Мэдэхгүй.
- Манайд хэдэн шил байгаа. Чи авах уу?
- Тэгье гэж хэлснээ шилээ тушаан үлдэв. Хүлээхэд ядаргаатай санагдсан тул лай гэж бодоод цааш  алхав... Эргэж хартал хоосон тороо барьсан жаал гүйж байна.

Өмнөх өдөр нь сайн найз минь ОТ-оос ирж, түүнтэй хамт хэдэн шил пийв уусан. Түүнээс үлдсэн хэдэн шилийг өгөөд, гал тогооноос "Та Чи"-гийн нэг боов авч өглөө. Би ч гэрээс юм авах гэж ирсэн болохоор удалгүй гарав. Намайг гартал, гадаа мань эр шилнүүдээ янзлан  байж байна.

- За яав?
- Эндээс бас хэдэн шил олсон юмаа.
- Ммм... Маруужин идэх үү?
- Гүү ээ. Надад зөвхөн мөнгө л хэрэгтэй.
- (Ийм жаахан хүүхэд маруужин, чихэр бэчээн гэдэггүй л юм бол мөнгөөр юугаа хийдэг байнаа?!) Чи мөнгөөр яадаг юм?
- Дархан явна. Авга ах дээрээ очно.
- Дархан гоё уу?
- Гоё оо
- Ммм... Ойрхон байх байшинг заан "Танайх энэ байранд байдаг уу?"
- Би гэргүй.
- Худлаа яриад бай
- Нээрээ!

Хоёр.

Тэрний дараа өдөр. Утсаар ярих гээд ажлаас гарав. Нэлээн удаан ч ярилаа. Энэ хооронд нэг жаал ар өврөөр гүйгээд л байх шиг болов. Бас л 7-8 насны хүүхэд. Хажууд байдаг элсний талбайд тоглож байхдаа барьж байсан ундааны саваа урдаа зөрүүлж барин оруулахгүй гээд л урд зогсоод байлаа. Сониуч зан хөдлөн 
- Яасан?
- Оруулахгүй. Эндээс оруулахгүй. Таны утас нээрээ минийхтэй адилхан юм байна.
- Аан, тийм үү? Би энийг дүүгээсээ авсан юм.
- Та надтай тоглох уу?
- Одоо юу?
- Тийм ээ. Тоглохгүй бол оруулахгүй.
- Ах нь тоглоноо. Танайх энд байдаг юм уу?
- Тэхх. Энд байдаг
- Чи сурдаг уу? Хэддүгээр анги вэ?
- Би одоо 2-р анги.
- Одоо ах нь ажил ихтэй байна. Хоёулаа дараа тоглоё тэх үү?
- Хэзээ тоглох юм? Нэгдэхэд үү?(өнөөдөр тавдахь)
- За.
- Хоёулаа дөрвөн цагт энд уулзаж тоглоё.
- За.

Saturday, April 24, 2010

Ээ дээ энэ хүмүүс үү?

Ээ дээ энэ хүмүүс үү?



1. Гудамжны буюу тэнэмэл гэгдэх хүүхдүүд 

Уул нь нэг хэсэг харьцангуй цөөрч байсан юм шиг байсан. Гэвч сүүлийн үед ихсээд байна уу даа. Зундаа их дэлгүүрээс драмын театрын тэр хавиар байх хэдэн охид байнаа. Үг хэл, үйлдэл гэж аймшигтай. 12-14 насны л халтар охид. Яг жилийн өмнө драмд нэг жүжиг үзэх гээд явж байсан.Гэтэл тэдний нэг нь  цаана явж байсан өөрөөсөө арай том охины билетийг нь булаагаад авчихлаа. "Билетээ авмаар байвал мөнгө өг г.... минь!" гэж хэлээд цаана байх найзуудруугаа гүйгээд оччих юм...