Saturday, March 29, 2014

Петрийн агшин

Ялж чадаагүйгээсээ болон бачуурсан Петр яахаа үл мэдэн зочид буудалдаа бүгж, хэнтэй ч үл харьцан шарзыг шил шилээр нь адуу шиг юүлж байв. Сэтгүүлчид гадаа нь хэдэн өдөр хүлээж байгаа тул арын хаалгаар согтуу чигээрээ кадиллакаа унан гарч одлоо.

Хуучин эхнэрийнхээ гадаа хүрч ирээд охинруугаа залгалаа.

- Байна уу.
- Байна. (Жаал охины эгдүүтэй бяцхан хоолой)
- Энхрийхэн минь, юу байна даа? Ээж нь байгаа юу?
- Ээж доод давхарт байгаа. Та ярих уу?
- Үгүй ээ. Дүү нь байгаа юу?
- Өрөөндөө байгаа байх аа. Та ярих уу?
- Тэгье.

Удалгүй буудалцаан хядаантай компьютер тоглоомын дуу Петрийн утсанд сонстов. Тэр үеийн Петрийн гэрэлтсэн тэр царай... Тэр агшин...

No comments:

Post a Comment