Sunday, September 8, 2013

Исгэлэн...

Өнгөрсөн таван сарын хорин есөнд
Өвч бүрэн бүтнээрээ норлоо
Өмд, цамц, гутал гээд
Өмсөж байсан бүхэнтэйгээ шалба норлоо

Арван оны зуны дунд сар
Аадарт цохиулж шалба норсонсон
Азаар... нэгдүгээр эмнэлгийн манаач оруулж
Арайхийж нэг нөмөр олсонсон

Тэгэхэд уусан
Тэр шүүсний амт
Тэр мөхөөлдөсний амт
Одоо ч аманд исгэлэн хэвээр...

No comments:

Post a Comment