Хайр дурлал аа гэж... ер нь яг юу юм бэ? Хоёр махбодь хоорондоо татагдах уу? Сэтгэл санаа, ухаан, ухамсар, бие махбодиороо бие биерүүгээ тэмүүлэх тэмүүлэл үү? Аль эсвэл хэн нэгнийг өөрийн болгох гэсэн өмчлөл үү? Soulmate энэ үгийг заримдаа орчуулахад их хэцүү юм шиг санагддаг юм. "Сэтгэл сүнсээрээ холбогдох хань" гэвэл хэтэрхий урт. Эсвэл зүгээр"Хань"...
Мэдэхгүй ээ. Энэ бол магадгүй солиорлын нэг хэлбэр. Халаалт ч нөлөөлж байж магадгүй.
-Шамата.: Үргэлж агуулах - Хоёрдугаар шат
-24 минутын турш амьсгал болон хэвлийн орчимд анхаарлаа хандуулна. Ер нь болж байгаа. Хэмнэлээ алдахгүй байх хэрэгтэй.
- Индизайн, Корел, Фотошопыг эзэмших гэж хичээж байна.
- Шөнө унтахаас өмнө түүнийг маш ихээр үгүйлдэг. Өглөө босоод түүнийг үнсмээр санагддаг.
- Орой цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байгаа. Дотагаас бараг гарсан гэж хэлж болно. Бараг тоглохгүй байгаа.
- Бие дааж юм хийж байгаа. Дараа юу гэдгээ хэлнэ.
За би нэг иймэрхүү.
Жич: Амьсгалаа авахдаа анхаарлаа төвлөрүүлж, гаргахдаа сарнилыг султгаж арилгаарай.
Нэгэн хүн надад "урьд төрлүүддээ биенээ зовоож байсан хүмүүс үйлийн үрээр энэ насандаа биесдээ хайртай дуртай болж "өрөө" барагдуулдаг" гэж хэлж байж билээ ;)
ReplyDeletesoulmate гэдгийг харин юу гэж орчуулмаар юм дээ. чи йога хийж байгаа? би бас тэгэж амисгалаад л байгаа :-) тийм хурдан өөрчлөлт гарахгүй ч хийгээд байвал маш эерэгээр нөлөөлдөг юм билээ
ReplyDeleteХэхэ, сүүлд ажил гэж худлаа өөртөө шалтаг өгөөд өнөөх амирлан оршихуйгаа хийхгүй л байна. Крис бас ямар нэгэн дорнын зүйлээр хичээллээд байна уу? ;)
ReplyDeleteBumbuulei