Monday, August 30, 2010

Юу ч гэмээр юм бэ дээ

1. Тоглохгүй завгүй гэсээр байтал(ер нь бол дургүй болсон) ятгасаар байгаад тоглуулчихаад дараа нь "чаддаггүй, суга, мяа"  зэргээр дуудаж тэрүүхэн тэндээ таашаал эрэгчид.

2. "Яг одоо, яаралтай, болохгүй" гээд өөрийнхөө хийх зүйлээ хүнээр хийлгэх эелдэг царайлсан хамт ажилладаг эгч, ах нар

3. Зөвхөн өөрт нь хэрэг болохоороо л (мөнгө гуйх, юм хийлгэх) "Миний найз.. Найз нь ..... " гэдэг найз ч гэхэд хэцүү танил ч гэхэд хэцүү, хамаатан гэхэд ч хэцүү харийн хүн гэхэд ч хэцүү нэг тийм сонин хүмүүс

4. Миний тэмдэглэлийн дэвтэр, утсанд ирсэн зурвас, мессенжэрээр хэнтэй юу ярьж байгааг мэдэх гэсэн маш сониуч, хэрэгт дуртай миний хөөрхөн дүү охин. (Магадгүй яг одоо энийг уншиж байж ч мэднэ)

5. Мэдсээр байж шөнөжин нойргүй сууж цагийг тулгаж ажлаа хийх бөгтөр залуу. 

6. Биеэ хөгжүүлнэ гэж "бакь" болно гэж нэг сар хиртэй дасгал хийгээд болих "өөртөө ялагдагч".

7. Хэтэрхий динамик, юм болгоныг мэддэг чаддаг болохыг хүссэн, тэр зүйлсээ мэдэж, чаддаг гэхэд хэцүү ганц нэг хачин "нөхөр".

Санааг "ид"-с ...

Thursday, August 12, 2010

I Don't Wanna Miss a Thing Lyrics

Энийг дуулсан биш бүр улам хачин болчихлоо. Нэг бодлын амттай ч юм шиг... :(

Monday, August 9, 2010

Санаж байна...

Чамайгаа санаж байна...
Уулзаагүй гурван өдөр...
Өшөө хэдэн өдөр...  
Утсаар ярих хангалтгүй ...

Thursday, August 5, 2010

Адриан Хенри - Чиний эзгүйд...(хэсэгчилсэн)

Чиний эзгүйд хөөмөл цагаан талхан дээр тавих сүмс ч олдохгүй
Чиний эзгүйд дэлгүүрийн цонхон дээрх хиймэл цэцэг ердөө л дэлгүүрийн цонхон дээрх хиймэл цэцэг
Чиний эзгүйд ногоон алимны амт ногоон биш
Чиний эзгүйд “Sunday Times”-ийн тэргүүн нүүр хүртэл хар, цагаан

Monday, August 2, 2010

Үнэг


 Коннектикутын улаан үнэг