Saturday, July 24, 2010

Мөргөлт

Түүнтэй анх маш санаандгүй байдлаар танилцсан... Ажил хайж байгаад... Эхлээд мессенжерт юм ярихад их л эелдэг. Удалгүй хүрээд ир гэлээ.




Ажилд орох газраа очоод түүнийг сураглалахад нэгэн өрөөнд 30-40 орчим насны хоёр авгай сууж байв.

-Сайн байна уу. "ЖЛ"-тай уулзъя
-Чи яг уулзах гэж байгаа юм уу? Уулзаж яах гэсэн юм? хэмээн намайг цаашлуулан хөхрөлдөн инээлдэнэ.
- Чигээрээ яваад баруун гар тийшээ эргэ, тэнд байгаа

Нилээн том өрөөнд олон хүн цахимж(компьютер )-н ард ажлаа хийнэ гар түчигнүүлнэ.
-Уучлаарай "ЖЛ"-тэй уулзах гэсэн юм. Нүдний шилтэй, даруухан инээмсэглэсэн нүдэнд дулаахан бүсгүй суудлаасаа босч надтай мэндлэв.
- Аан, Бөмбүүлэй юу? Чи манай "эрхлэгч"тэй уулзчих. Тэнд сууж байгаа

Хэсэг хугацаанд ярилцав. Яг бас миний санаснаар биш...Гэхдээ бас муугүй.. .Авдаг хэдэн бороо л бодож... Уул нь сонирхолтой. . .Бас давхар ажил хийх шунал. . .Ингээд гарах болоход,  түүнийг сүүлийн удаа харъя гэж бодоод,  эргэн харлаа. "Чи явах гэж байгаа юм уу" гэсэн аятай түүний гунигтай харц   ... "Чи таалагдаж байна. Ийм л юм байлгүй" гэсэн миний харц... Хоёр хормын турш хоорондоо мөргөлдөв. Гэтэл "нөгөө хүн" намайг дуудаж, эргэн хэлэлцэв. . .

2 comments:

  1. aaya bumbuulei ;))

    ReplyDelete
  2. :P

    Чи яагаад блогтой юм бичихгүй байгаан?

    ReplyDelete