За сайн уу? Юу байцгаана даа?
Сонин сайхан солио гажуу юу байна гэж үү?
Нэг их сайхан Yes Man л байна даа. Зун цаг ирлээ. Өшөө гоё гоё адал явдал зөндөө тохиолдоно гэж найдаж байна.
За алинаас нь эхэлдэг юм билээ? Аан, тийм нойр. Сүүлийн үед их бага унтдаг боллоо. Үүндээ маш их санаа зовж байна. 4,5 гэж унтаад 7,8 гээд л босчих юм. Тэгсэн мөртлөө нэг их айхтар ядарсан юм байхгүй. Өмнө нь ёстой ядарч мадраад л мяардаг байсан одоо яасан юм бол бүү мэд. Бараг 2 долоо хоног орчим ийм маягаар явж байна ш дээ. Өдөр нь нойр хүрэхгүй. Эсвэл зун болоод, биеийн эрчим чадал, чакра минь ихсээд байна уу?
Ажлын болон ажлын гадуур хэрэгтэй, хэрэггүй баахан л юм орчууллаа. ЭЗ, IT, төсөл бла бла бла гээд л... Уул нь энэ цагаараа сайхан ном, кино энэ тэр орчуулвал...
Аан бас анх удаа цагдаад дуудагдаж үзлээ. "Баянгол дүүргийн цагдаагаас ярьж байна" гэхээр өөдөөс "Өө тийм үү? Юу гэж хуцаад байнаа? Өөшөө юу гэмээр байна?" гээд баахан солиорчихсон чинь жинхэнээрээ байж таардаг юм. Очсон чинь "Яадаг яадаг гэнээ" гээд л... Гэрчийн мэдүүлэг гэж нэг хүний тухай баахан юм шалгаав.
Хэдэн хүүхдүүдээ дагуулаад мод тарихаар явсан.

Энэ хэдийн нэг нь би шүү.
Аль нь вэ?
"Англи дуу дуул, дуул" гэж шордуулсаар байгаад харихдаа автобусанд нэг иймэрхүү юм дууллаа ш дээ. Ер нь бидний үеийнхэн МТV, Cartoon network үзэж л хүн болсон ш дээ.
Нэг балай МФ гээд тоглоомоос салсан даа их баяртай байгаа, одоо яваандаа үлгэрийн баатрууд амилсан нь гэдэг нэг тоглоомоос салчихвал болно доо. Хөлбөмбөгийг тийм ч их айхтар сонирхон үздэггүй нь юутай аз завшаантай хэрэг вэ? Хэрвээ тийм байсан бол өдийд ... хаха
Сүүлд
Супер Үслэг Амьтадад их дуртай болж байгаа өмнө нь Финиксийн Нарнуудын холбон тоглогч
"Гүй"-с эхлээд сонс гэсэн боловч төдийлөн тоогоогүй. Нэг найзуушкагын өгсөн
"Есөн дуу" гэдэг кино үзсэнээс хойш үслэг амьтад их таалагддаг боллоо. Энэ кинон дээр "Удаан амьдрал" гэх дуу нь гардаг юм.
Эндээс яг өөрийнх клипийг нь үзээрэй. Аа, энэ харин нэг сонирхогчийн хийсэн клип. Надад таалагдахаар нь энд тавьчихлаа.
Энэ дуу нь их таалагдаад байгаа. "Бөөр бөөрөөрөө нийлъеэ" гээд ... Бөөр бөөрөөрөө нийлчихье л дээ...
Ер нь их гоё хөгжимлөг бүтээлч хамтлаг. Янз бүрийн гоё гоё дуугаралтууд гардаг, бүрээ, нарийн хийл, цохивор, босоо ятга гээд л ... Хамгийн гол нь электроник хөгжмийг их л аятайхан оруулаад байгаа. Бүх цомгоор нь татаж байсан чинь гэнэт "зай байхгүй" гэж бичиг гарч ирдэг юм даа. Кино их болохоор ингээд хатуу диск дүүргээд байдаг юмаа. Одоо бол үзээд л устгаад байгаа, удахгүй нэг зөөврийн хард авнаа.
За энэ Нийгма буюу NGM гэдэг залуу өмнө Hi-Fi-р "Miкrofone Ting" гээд нэвтрүүлэг явдаг байхад тулалддаг байсан залуу, нилээн хэдэн хөөрхөн инээдтэй юм хийсэн байна лээ.
Энэ үгийг хараарай
No comments:
Post a Comment