Saturday, April 24, 2010

Ээ дээ энэ хүмүүс үү?

Ээ дээ энэ хүмүүс үү?



1. Гудамжны буюу тэнэмэл гэгдэх хүүхдүүд 

Уул нь нэг хэсэг харьцангуй цөөрч байсан юм шиг байсан. Гэвч сүүлийн үед ихсээд байна уу даа. Зундаа их дэлгүүрээс драмын театрын тэр хавиар байх хэдэн охид байнаа. Үг хэл, үйлдэл гэж аймшигтай. 12-14 насны л халтар охид. Яг жилийн өмнө драмд нэг жүжиг үзэх гээд явж байсан.Гэтэл тэдний нэг нь  цаана явж байсан өөрөөсөө арай том охины билетийг нь булаагаад авчихлаа. "Билетээ авмаар байвал мөнгө өг г.... минь!" гэж хэлээд цаана байх найзуудруугаа гүйгээд оччих юм...



Зун их дэлгүүрийн урд байх понтам дээр бас л өөрсөд шигээ нэг гудамжны бандийг бөөнөөрөө зодож бх юм.
-Хөөш та нар болиоч ээ
-Чамд хамаагүй бо.. минь! цаашаа зайл!

Хурдан холдохгүй бол олон охидтой гудамжинд зууралдаж шившиг болж магадгүй тул цааш одов. хэхэ

Энэ бол зөвхөн охид нь. Хөвгүүд нь гэж бас хэл ам, яриа хөөрөө хийж буй үйлдэл нь аймшигтай.  Хүн хэлэх юм биш. Гэхдээ ажаад байхад охид нь илүү харгис хэрцгий ч юм шиг. Эмэгтэй хүн нэг аймаар болвол хүйтэн, сэтгэлгүй маш хэрцгий ч юм шиг.
Хэрэв гудамжинд хэн нэгэн ундаа, чипс, зайрмаг барьж явбал шууд булаалгана. Булаалгасан нь орилж, булаасан нь зугтах түгээмэл дүр зураг. Мэдээж хэрэг ихэнхидээ хүч муутайгаар нь эмэгтэйчүүдийн юмыг булаана. Монголд уул нь иймэрхүү хүүхдүүдэд зориулсан нилээн л асрамжийн газар байдаг шиг... Магадгүй тэндээсээ оргосон, эсвэл бүр үг авахгүй засаршгүй болсон нөхөд нь ингэж гадуур явдаг ч байж болох юм? Эсвэл асрамжийн газар гэж мөнгө иддэг нөхөд байна уу?

2. Гуйлгачид

Дээрх хэрцгий нөхдөөс гадна арай "зөөлөн" боловч маш ядаргаатай гуйлгачид байнаа. Энд тэнд "Ахаа мөнгө хайрлаач", тийм ч юм ийм ч юм. Анх бол ганц нэг юм өгчихөөд л явдаг байлаа. Сүүлдээ өгсөн хүмүүстэйгээ дахиж таарахаар дургүй ч хүрэх шиг. Дээр нэг шөнө анагаахын хажуугаар явж байхад нэг жаал хүрч ирснээ "Ахаа мөнгө хайрлаач, ээж өвчтэй. Би аавгүй ....." гд л хажууд дагаж гүйгээд л зовлон тоочно. Хурдан салахын тулд хэдэн цаас өгөөд цааш явав. Эргээд яг тэр замаараа ирэхэд гэнэт харанхуйд нэг юм "Ахаа ундаанаасаа!!!" Цочсон ч гэж жигтэйхэн, нөгөөх жаал чинь. Ямар ядаргаатай юм бэ гд гялс өгөөд хурдан холдохын түүс болов.

Бас нэг өвчин зовлон ярьдаг өвгөн байна. Гэхдээ бусдыгаа бодвол их "соёлтой".
-Сайн байна уу миний дүү. Ах нь сая хөдөөнөөс орж ирсэн. Манай гэрт өвчтэй хүү минь байгаа, эхнэр өнгөрсөн .........................энээ тэрээ .................................. нэг эм авах гэсэн юм ахдаа туслаач. Яг тэр үед нэг найзтайгаа явж байсан. Тэр чихэнд "Битгий өг, битгий өг. Наад чинь дандаа ингэдэг юм. Би ч бас өмнө нь өгч л байсан" гэж шивнэв. Түүнийг үл тоон 1000-г өгөв.  Хэд хоногийн дараа сансрын тунелийн тэнд их сургуулийн нэг төгсөлтийнхөө охинтой уулзаад байж байтал хүрч ирснээ  
-"Сайн байна уу ахын дүү..."
-"Би танд өмнө нь өгөө биз дээ!"

Сая бас ажилдаа явж байхад 1 юмуу 2-р ангийн хоёр охиныг өөрийнх үеийн арай том гудамжны охин мөн өг гэж шавдуулна.
-Бид хоёрт мөнгө байхгүй ээ
-Үгүй ээ, та хоёрт мөнгө байгаа
-Ахаа энийг хараа
- Болиоч чи! Май цаашаа яв.

Бас дээр Занадуд хэдүүлээ юм яриад сууж байсан. Нэг хүүхэд орж ирж гуйлга гуйгаад тэндхийн хүн хөөж гаргасны дараа удалгүй шилэн хаалгыг нь хагалаад зугтах жишээний. Зарим нь их муухай хорон, мөнгө өгөхгүй бол хараана, элдэв янзаар хэлнэ. 

Тэгээд сайт хэсч яваад эндээс нэг ийм зураг олоод:


Ер нь бодоод байхад "ҮГҮЙ" гэх дээр ч юм шиг. Юу ч дуугарахгүй тоохгүй л өнгөрдөг юмуу?

3. Мэдрэл муутай хүмүүс 

"Энэ манай аав!", "Энэ манай ээж!", "Энэ манай эгч!", "Энэ манай ах!" гэж нэг мэдрэл муутай хөвгүүн ТИС, их сургуулийн хавиар эргэлдэнэ. Харахад л нэг л эвгүй, хөөрхийлөлтэй. Гэтэл тэгж хэлэхэд хүмүүсийн баясаж байгаа гэж... Хэлүүлсэн хүнийг нь шоолж байгаа царай нь юм байхдаа. Надад бол харин ч өр өвдмөөр. Энд тэнд ингээд л тэнүүлээд явж байдаг ар гэрийнхэн нь ч гэж.

Оюутан байхад ТИС-р явж хуушуур, бууз зардаг энерги ярьдаг нэг эгч байсан. Саяхан ПиСи-д байж байтал орж ирж харагдаж байна лээ. Дээр Геологийн сургуулийн нэг ангид хэдэн геологич найзуудтайгаа юм ярьж байтал гэнэт орж ирснээ "Миний дүү наад цахилгаанаа тат. Энерги чинь гараад байна" гайхаад л курткныхаа цахилгааныг татлаа. "Одоо жаахан доошлуул", доошлууллаа. "За болно" гэснээ гараад явчихлаа.

3-р курсэд байхад Япон хэлний тэнхимд багшийн юмыг хийгээд сууж байтал хуушуураа зарах гэж орж ирснээ авахгүй гэж хэлсний төлөө "Сайн явахаа" дуудуулж билээ.


4. Гудамжны архичид 

Мөнхийн манараастай. Хаа сайгүй. Шил лааз түүж олсон хэдэн цаасаа ур усанд дэвтээнэ.  Хөөрхий дотор нь юм байдаг л байх. Дээр нь эмэгтэйчүүд харагдахаар ёстой муухай харагдана. Энэ хүмүүст хандсан ямар нэгэн ажил ер нь хийгддэг болов уу?

5. Эцэг эхтэй хүмүүжилгүй хүүхдүүд

Өчигдөр өглөө явж байтал 8-10 насны л гэмээр хэдэн жаалууд траншейны нүхрүү тоосго, том том чулуунууд шидэж байх юм. Арай ч дээ, ямар нохой биш дээ? "Болиоч та нар" гээд ухасхийх дүр үзүүлэв. Тэр дороо тарснаа эргэж нийлнэ. Чулуу шидлэх юм. Яриаг нь хальт сонсвол "Одоо таарсан өөрийнхөө үеийн хүүхдийг шууд ш..гаад л ав". За тэгээд муур, нохой алах бол эдний дунд байдаг л зүйл. Эртнээс ч байсан...Томрох тусам ...
Уул нь эцэг эх, гэр орныхон нь хүүхдүүддээ анхаарал тавьдаг бол ингэж гадуур тэнэж, элдвийн муухай зүйлс хийхгүй байхсан. 

Ээ дээ энэ хүмүүс үү? Уул нь бүгдээрээ хүн л юм чинь. Ямар нэгэн аргаар засч янзлаад авбал...
Хамгийн харамсалтай нь дээрх тэнэмэл орон гэргүй гэгдэх хүмүүс хаа нэгтээ нэг нэгээрээ үхээд байгаа нь тун тоогүй. 

8 comments:

  1. сайхан пост байна зарим нэг түүхүүд нь их танил санагдаж байна.

    ReplyDelete
  2. дандаа л таардаг асуудлууд.. хэцүү ч юм даа.
    тэр хүүхдүүд засарна гэж үү? би л лав итгэлтэй биш байна.

    гудамжны хүүхдүүд нэг хэсэг цөөрсөн, гадагшаа эд эрхтнийг нь зарах гээд гаргаад байдаг гэсэн зүйлс их л дуулдсан. миний бодлоор, магадгүй харгис байж болох ч тэр нь бараг дээр байсан санагддаг. Тэртээ тэргүй тэр хүүхдүүдийг авч тэжээгээд, зөв зам руу оруулах хүн байхгүй, тэд бас бидэнтэй адил томроно, өснө. Тэр үед бидний, бас бидний хүүхдүүдийн эсрэг байх хүмүүс чинь тэд л байх болно шд. тэгэхээр тийм хүмүүс нь багасч байвал харин ч дээр л гэж бодож байсан.

    14хон настай байж хүний үгийг тоож авч үзэхгүй байгаа хүмүүс 20 хүрээд яахав

    ReplyDelete
  3. Яг л нийгэмд байдаг асуудлууд. Хэн ч анхаарал тавихгүй, байсаар л байдаг. Их мундаг бичжээ. Хүмүүс тэжээж чадахгүй, өсгөж чадахгүй байж яах гэж ч төрүүлдэгийг огт ойлгохгүй юм. Тэд чинь хүүхэд, тэнэг эцэг эхийн алдааных нь золиос байх учиргүй л байлтай...

    ReplyDelete
  4. Commet uldeesen humuus haanahiin gun uhaantnuud ve ta nar ain? suugui honi holboosog gedgiin, ooroo oorsdoo analiz hiicheed humuusiig heleldee zaluu humuus bna, ta nariig ene avralgui ertontsod iim amidral ugtaad avsan bol eden shig bhiig uguisgehgui tatval oirtoj tulhvel holddogiin, bid nar uildleere setgeleere tedend tuslah yostoi chinii tuslaj chadah zuil erdoo l ingej bichih uu? unen torhoo boditoor haraach, gadnaa bid tednees oor ch dotroo oyunii huvid tedentei yag ijilhen yalzrald orchihson.

    ReplyDelete
  5. Neeren bumbuulei zugeer l bichiy gej bodloo unshaad bodloo zaaval bicheerei. shine orchind orohdoo bid ter orchniig burduulj bui humuustei hariltsah gej tedentei neg zindaand ochih gej tedniid duuraidag ingeed ooriin "BI"-ee alddag, hamgiin engiin jishee gehed manai tasgiin 5 hunii 3 ni ahimag nasnii bi 6han sar ajillahdaa tedend ug yariagaaraa toogdoh gej ovoo huu gej uneluuleh gej baidgaara hicheev eniig deed surguulid hariltsaani menejment gej hicheel deer zaadiin ha ha tegsen odoo ooriigoo harsan neg l tom yum yarisan zaluu mortloo otol nastai hun, daraagiin jishee onoodor avligiig ul tevchih sonsgol bolj bnaa ha ha tegsen eniig nogoo tom tom yaridag garuud yostoi zov zuitei geed l magtaj bna hen neg ni ovoo undesleltei yum yariut l bugd tuunluu hoshuurna niigem ter chigeere busdiin uzel bodliig shimegch ingeed bodohoor zaluu hun bgaaraa baij ooriinhoo bodliig orgotgoh heregtei ugui bol bidend zaluu nas baih hereggui bogood ermelzeh zuiltei bh ch hereg alga daa ene blogt orson hun bur sanalaa bicheerei

    ReplyDelete
  6. @Anonymous1

    "tatval oirtoj tulhvel holddog" гэж үнээн. Миний тусалж чадах зүйл одоохондоо хэдэн цаас өгөх, ингэж бичих байж болох юм.

    "dotroo oyunii huvid tedentei yag ijilhen yalzrald orchihson" - энэ ч бас үнэн ч байж болох юм.
    Өөрийгөө бүрэн гүйцэд судалж, тодорхойлоогүй минь үнэн. Гэхдээ зүгээр өөрт төрсөн сэтгэгдлээ л бичье гэж бодсон юм. Би энд эдгээр хүмүүст битгий гж хэлээгүй, тусал ч гэж хэлээгүй.

    ReplyDelete
  7. Үнэхээр яаж ч чадахгүйд нь тусалж, өөрийгөө аваад явчих чадалтайд нь үгүй л гэж бай гэсэн санаа л юм.

    ReplyDelete
  8. @Anonymous2

    Шинэ орчинд орохоороо хүн "Би"-гээ алддаг гэсэн байна. Ийм зүйл байдаг. Миний хувьд тэр орчны хүмүүсээ нилээн аждаг. Үнэхээр юм сурахаар, хүндэлмээр хүн байвал түүнд тоогдох гэж хүсэлгүй яахав. Түүнээсээ болоод худлаа царайлж эхэлнэ.

    Миний хувьд өөрийнхөөрөө байвал нийгмийн/бохир утгаараа/ "Буруу" гээч зүйл нь болдог. Түүнээсээ болж бусадтай, түнжин хагарах явдал ч байдаг. Тэгээд юм болгонд л өнөөх муу нэртэй "Хэн гуай". Сүүлдээ жижиг сажиг зүйл дээр наанаа инээн зөвшөөрч, цаад халаасандаа салаавчаа гаргаж суух болсон. Чухал, ач холбогдолтой зүйл дээр байр сууриа хадгалъя. Ингэх нь хэн хэндээ амар.

    Өөрийн чинь хэлдэг ч зөв. Залуу хүн өөрийнхөөрөө байж бодол санаагаа өргөтгөх хэрэгтэй. Тэглээ гээд бас хэтэрхий хар яр гээд байж болохгүй.

    Санал бодлоо хуваалцсанд баярлалаа

    ReplyDelete