Saturday, April 17, 2010

Сонин сайхан Солио гажуу 2

Сайн байна уу, сайн байна уу? Сонин сайхан, солио гажуу юу байна? Өө юм юм л байна. Ажил төрөл ахицтай, асар ихээр ашиглуулж, амралтгүй ажиллах маань багассан. Аандаа хийнэ гэсэн зүйлээ ганц нэгээр нь хийж эхэлсэн.
Энэ хүн гэж ер нь заваан шуналтай амьтан юмаа. Хэтэрхий их мэдэж, сурах гэсэн балиар шунал. Өмнөх юмаа эхлээ ч үгүй байхад өчнөөн юм толгойд орж ирэх юм. Хүсэл шуналын хүрээгээ хязгаарлаж, хийх зүйлээ багасгаад тууштай байвал ч...

Сүүлийн үед ямар нэгэн нийгмийн хэм хэмжүүр гээч зүйлийг үл харгалзан өөрийн доторх "ид"-г их гаргах боллоо. Хүмүүс их л гайхах юм.

Эхлээд сансрын тунель дээр Валерийтай хамт баахан орилсон. Оройны 8-9 цагийн үед л байсан байх. Гэнэт Валерий
-Хоюулаа нэг сайхан орилох уу?
- Яасан?
- Үгүй ээ, зүгээр л орилмоор байна.
- Тэгээд орил л доо?
- Чи надтай хамт орил.
- За за , чамайг орилвол би дараа нь орилъё.

Би уул нь Валерийг орилно ч гэж бодоогүй, тоглож л байна даа гэж бодсон. Гэнэт муухай чанга дуугаар "Ааааааааа..." гэж орилдог юм. Хажуугаар өнгөрч явсан хоёр охин маш гайхсан харцаар бид хоёрыг харах юм. Эхлээд санаа ч зовох шиг, дахин нэг чангаар орилсны дараа би ч бас хамтдаа хамаг чангаараа орилов. Инээд хүрээд болдоггүй.  Тунелиэр уруудаж дуусах хүртлээ хоёр эргүү эргүүтэн орилж, хүн амьтныг айж гайхашруулж, өөрсдөө баясав. Хамгийн гол нь биеэ барилгүй, бусдаас санаа зовоогүй чөлөөтэй орилсонд сайхан нь байсан болов уу?

Орилолт гэснээс сая 4-10-нд болсон Нис Нис дээр баахан орилж хашгирав. Угтаа бол үзнэ ч гэж бодоогүй тиймээс байнга өмсдөг хувцсаа л өмссөн байлаа. Нөгөө хэд маань  харин тэрүүхэн тэндээ рок хувцасласан байв. Угтаа бол хэн ч гаднаас нь хараад рок гэж хэлхээргүй хүмүүс. Сорочка өмсөж, дипломат барьсан хоёр нөхөр нь хувцсаа тайлж, майк фодволктойгоо бөөн рокеруудын дунд орж баахан савж түлхэлцэж, хамаг чадлаараа орилж, нэг олон хүмүүсээр дээшээ шидүүлж, нөгөө нь бусдын гар дээр нуруугаараа өргөгдөн савж байснаа буцаад гэнэт юу ч болоогүй юм шиг гоонжоо өмсөөд, шилээ зүүгээд явахыг харсан хүмүүсийн гайхаж байгаа гэж жигтэйхэн. Зүгээр л "зүгээр л" байсан.

Бараг л иймэрхүү юм болов.



Гуравдахь Чингисийн хөшөөний өмнө болсон. Фон Триерийн "Тэнэг"-г гаргачихаад явж байх яг тэр өдөр маш гоё цас орсон байлаа. Агаар цэлмэг, утаа үгүй. Гэнэт Өд:
- Хөөе хоюулаа энд жаахан суух уу?
- Хаана? Энэ Чингисийн хөшөөний урд уу?
- Тиймээ? Цас орчихсон гоё байгаа биз дээ?
Тэгээд хоюулаа яг урд талд завилж сууж баахан юм ярилаа. Харуул залуусын нүд нь томроод л, юм хэлэх үү байх уу гэсэн шиг урдуур холхиод л... Хүмүүс гайхаж хараад л... Удалгүй Өд нэг хүнрүү залган жаал ярив. Гэнэт надад хэвтмээр санагдаж, "Хоюулаа жаахан хэвтэх үү? Нэгэнт суусных одоо хэвтэе". Ингээд хоюулаа нилээн хэвтэж юм ярьж байгаад гэрийн зүг гэдэн годон.

Хэд хоногийн дараа Өдтэй хамт МУИС-н гадаад оюутны байр өгч нэг Хазара оюутанд юм өгчихөөд Дашчойлин хийдийн дундуур гарч явах боллоо. Гарах хаалган дээр очиход түгжсэн байлаа. Би:
 - Өө түгжчихсэн байна ш дээ. Буцаад л явахаас
- Яах гэсэн юм бэ? Давчихая.
- Айн? Чи нээрээ давах гээд байгаа юм уу? гэж хэлж дуусаагүй байхад л Өд авираад эхлэв. Хар цув, хар шляптай нөхөр бас л даган хашааг нь давав. Ер нь бодоод байсан хашаа давалгүй их удсан байна лээ. Ямар нэгэн буруу юм ч хийгээд байгаа юм шиг тэгсэн мөртлөө таашаалтай ч юм шиг сонин мэдрэмж төрж байсан шүү.

Нээрээ сониноос хэдэн нөхөд хагас сайн өдөр болгоны 16 цагаас Занадуд кино гаргадаг юм билээ. Гаруудын ярьж байгаагаар Сонгодог, Арт Хаус чиглэлийн кинонуудыг гаргадаг юм гэнэ. Өнгөрсөн 7 хоногт тэнд очиж "Орон зайн/мэдэж байнаа. Албаар ингэв/ Одиссей"-г Монголоор үзэв. Тэр өдөр бие жаахан тааруу байсан тул нилээн урт сандал дээр цамцаа дэрлэн,  цуваа нөмрөн, гутлаа тайлан хэвтэж үзэв. Нэг нөхөр нь хүрч ирснээ "Та гэртээ байгаа юм шиг л байх юмаа?"

"Ид"-ээ гэж ...

1 comment: