Толгой гэж олгой.... орон гаран... Ууртай уцаартай бухимдалтай ...Яадаг ч юм билээ дээ? Монголоос явдаг ч юм бил үү? Уул нь тэнд хүрээд ир гээд байх юм. Хоёрын хооронд хөгийн улс уруу явмааргүй байдаг. Энд ер нь авах юм гэж юу ч алга. Үндсэн хэрэгцээгээ л хангах гэж би одоо ажиллаад байгаа юм уу хаашаа юм.
Новшнуудаас болж би ч ёстой муухай балиар үмхий санаа сууж байна даа? Дүү охин явчихсан, одоо хоол ч хийж идэхээ больсон, өөрөө хийх дур сонирхол ч алга. Удахгүй хажуугын нөхөд явна. Хэд хоног ганцаархнаа... Гэвч энд байхыг үл хүснэ. Хүсэл минь, мөрөөдөл минь хааччихваа чи минь? Би ийм л болохгүй шүү гэсэн зүйл нь би өөрөө болчихсон юмуу даа?
Хүйтэн өрөөнд манарсан хөгийн амьтан, сахилга бат, хариуцлага гэж юу ч алга даа чамд! Нэг л их юм бодсон, нэг л их юм хийсэн, хэнд ч хэрэгтэй юм хийгээд байгаа юм? Чухам жинхэнэ утгагүй. Утгатай амьдрал гэсэн түүнийг статусыг харахаар өөрийгөө хараан зүхмээр санагдах юм. Тэр бол үнэхээр утга учиртай амьдарч байна. Гэтэл би... Өмнөхөөсөө улам бүр дордоод л байна даа? Надаас өөр хэн ч надад туслахгүй. Дуу хөгжим сонсохоо больдог ч юм бил үү? Магадгүй түүний хэлснээр хөгжим сонсохоор өөрийгөө сонсохоо больж, тэр чигээр хөгжмөөр тоглуулж эхэлдэг гэдэг нь үнэн ч юмуу? Эсвэл түүний хэлснээр ном уншсанаараа өөрийн толгойгоор биш, бусдын толгойгоор сэтгэж, тэдний үзэл бодлоор тархиа угаалгаж байна гэж үү? Кино ч мөн адил...
Чимээгүй хүнтэй харьцахгүй ядаж 1 жил болчихвол... Их хотын амьдрал аа гэж нэг л их завгүй хүмүүс, хэдэн халтар цаасны төлөө хуруу хумсаа хугалан зүтгэнэ. Зүтгэхгүй гээд ч яахав дээ. Өлсөж үхэлтэй нь биш. Больё, тэнэг юмнуудаар орохоо больё. Больё унтъя болъё
Thursday, June 10, 2010
Monday, June 7, 2010
Тог
Бодоод байсан тог ирэхгүй байсан нь дээр юм байна.
Тог ирлээ гээд яах ч юм билээ? Чөлөөтэй байж чадахгүй ш дээ.
Тог ирлээ гээд яах ч юм билээ? Чөлөөтэй байж чадахгүй ш дээ.
Bob Dylan - Man in Me
The man in me will do nearly any task
As for compensation, there's a little he will ask
Take a woman like you
To get through to the man in me.
Storm clouds are raging all around my door
I think to myself I might not take it anymore
Take a woman like your kind
To find the man in me.
But, oh what a wonderful feeling
Just to know that you are near
It sets my heart a-reeling
From my toes up to my ears.
The man in me will hide sometimes to keep from being seen
But that's just because he doesn't want to turn into some machine
Take a woman like you
To get through to the man in me.
ps; I have just approved my lost :^)
Tuesday, June 1, 2010
Асуулт?
"Хэн нэгэн" хүн хэн нэгэн хүнийг үгүйлэн санахад тэр санагдаж байгаа хүнд нь өөрийг нь "хэн нэгэн" санаж байгаа шүү гэдгийг илтгэх ямар нэг сэрэл, мэдрэмж төрдөг болов уу? Гэнэт тэр хүний бодолд "Хэн нэгэн" орох ч юм уу?
Subscribe to:
Posts (Atom)