Wednesday, November 19, 2014

Кофе авсан нь...


Фоспоресент гэж аятайхан дуу зохиогч-дуучин байна аа. Нэг хүүхдээс болж энэ залууг мэддэг болсон. Сая хоол хийнгээ хальт бүхэл цомгийг нь сонслоо. Их хөгжимлөг, нэг тийм агаарлаг хөгжим байна. Гэснээс энэтхэгүүд нэг тийм хөөрхөн ч гэх юмуу, юу ч гэх юм бэ дээ...

Манайд шинээр ирсэн энэтхэг гаралтай, австралийн иргэншилтэй залуу байх. Тэр бид хоёр ажлын гал тогоонд болчихсон байсан кофеноос аваад уунгаа ойр зуур юм хуучилж байв. Маргааш нь үйлчлэгч эгч та хоёр даргын кофеноос уулаа, үнэтэй коопий энээ тэрээ... гээд жаахан үглүүлэв.

Өнөөдөр цайны дараа "Hey, let's go and buy a coffee. Fuck that shitty Ro-'s coffee. We can have ours" гэж хэлсэн нь миний инээдийг их л хүргэв. Хөөрхөн ч юм шиг...

No comments:

Post a Comment