Нуруу далан дээр нэг л юм дарчихсан юм шиг. Нэг л тийм дарамттай... Магадгүй бөгтийж суудагтай минь холбоотой ч байх. Ямар сайндаа ажлын ах намайг дуурайж алхан явж шоолж байхав дээ. Хүн харах юм биш...
2 жил, 3 сар, 1 өдөр маш хурдан өнгөрчээ. Энэ хооронд хичнээн ч их юм болчихов доо. Амьдрал минь тэр чигтээ өөрчлөгджээ гэж бодож байтал буцаад хэвэндээ орлоо. Хэдийгээр хүлээн зөвшөөрч чадахгүй ч байгаа гэсэн бодит үнэн тийм л юм даа. Харамсалтай ч гэсэн одоо яая гэхэв дээ. Хосегийн хэлдэгээр одоо "юундаа уйлахав дээ". Ойрд нэг тийм заваан, хүнд, дарамттай, зунгааралдсан балиар өдрүүд өнгөрч байна. Ер нь хүнд эхэлж төрсөн бодол, сэтгэгдэл нэг бодлын үнэн ч юм шиг. Хэдийгээр өө сэвгүй мэт харагдавч, угтаа бол тийм гэж хэн мэдэхэв дээ...Eternal sunshine of the spotless mind дээр гардаг шиг болдогсон бол зарим нэг ой санамжаа устгаж, арчиж болдог бол амар л юм. Муухай ааштай ч тэр нэг юмыг санаад байх юм. Дээр нь тэр нялх амьтан байна. Яачихсан хорвоов дээ...
Хажуугаар нь лазан хөдлөөд, нэг л идэвхигүй, сэтгэл ч уйтай... Ажлын хажуугаар бас хэдэн юм орж ирсэн. Энэ хүмүүс хэзээ Монгол хэлээ сурах бол доо? Насаараа Францад байсан гэх нэг басган орчуулсан гэх кино. Тэр чигээр бараг дахиж шинээр хийж байна. "Тэр"-ний хэлдгээр ёстой хүний хийсэн балиар юмыг зассанаас өөрөө хийсэн нь хамаагүй дээр гэдгийг л улам бүр ойлгох. Орос сургуульд сурсан гэх гарууд байна аймшгийн алдаатай бичнэ. "Май" гэхийг "Мая" ч гэж байх шиг. Хамгийн сонирхолтой нь ийм гарууд өөрсдийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхгүй дургүй. Зассс... гэсэн байдалтай байдаг нь үнэхээр тиймэрхүү. Ойрд сонссон хамгийн сайхан зүйл гэвэл нэг ах хүү хүүхдээ МУИС-ийн Монгол хэлний ангид оруулсан гэнэ.
Гүйлтийн хуваариа тасалчихсан нь үнэхээр дэмий зүйл боллоо...
чиний хувьд их зүйл өөрчлөгдсөн бололтой.
ReplyDeleteдурсамж арчих гэдэг чинь их буруу бодол байлаа :P надад л тэгэж санагдаад...
сэнгүүр... дурсамж арчих... орос сургуулийн хүүхдүүдийн алдаа... гүйлт
ReplyDeleteсавалгаатайл өдрүүд байна уу даа
гэхдээ эргэж санахад хамгийн дурсамжтай байдаг даа