Өнөөдөр 2011 оны 6-р сарын 21-ний өдөр. Энэ өдөр дэлхийн хөгжмийн өдөр. Монголд гадаад дотоодын зарим нэг хүмүүс нийлэн энэ өдрийг тэмдэглэн задгай талбайд зад авах сураг байсан. Тэнгэр хангай ийм байхад их л хэцүү байх байх даа*.
Ойрын хэдэн өдөр бороо ороод, шороо шуураад л... Уул нь иймэрхүү бүүдгэр, сэрүүн байвал мань мэтэд нь их л сайхан юм.
Яг одоо Улаанбаатарт 19 цаг 53 минут. Хуучирч будаг нь халзарсан байшингууд... Бороо шиврээд л... Энд тэнд ус дуслах чимээ... Зарим газар тунгалаг ус элсэн дээр нэлийж... Зарим газар шавар шалбааг... Хаа нэгтээ нохой тэнүүчилнэ... Тарковскийн кинон дунд амьдарч байгаа юм шиг...
Хүний нэг бараг л болох гэж байснаа гэнэт ойлгож ухааран, дотогшоо ороход хоёр гурав хонов уу үгүй юу өнөөх сайхан тэмүүлсэн мэдрэмж, зуурсан гашуун амт байхгүй болчих шиг. Иймээс ер нь аль болох ганцаараа байх хэрэгтэй. Мэдээж ийм нийгэмд хэцүү л дээ. Гэхдээ заавал үүнд цаг зав гаргах ёстой. Эс бөгөөс өнөөх л "хэн гуай" болно. Үүний тулд "хяналт", хяналтанд зарцуулах "цаг гаргах" нь чухал.
*Залруулга: "Голын чимээ"-ний дотор гарууд галзуу авчээ. Орой нь хальт дайраад өнгөрөв.
No comments:
Post a Comment