Tuesday, March 15, 2011

Мөнгө аяга, хадаг, сүүгээ...



ДЛОБ - Болдоо байна

I бадаг

Болдоо байна
Үүдээ нээ,
Би болгоё будаа
Босс царайлаад
Суугаад байхаа
Боль одоо

Босгоё овоо
Дээр нь шаазгайнууд сууна
Боломжийг ашиглаад
Тараагаарай шар усаа
Хүн амьтан юу гэж бодвол бодог
Хүссэн зүйлээ би хийнэ
Хөмөрсөн тогоон дотор
Хүж галыг асаана
Хүний гарыг харсаар
Өөрөө хөдөлж чадахаа байсан
Хөгжмийн үйлдвэрийн
Хөдөлгүүрийг асаана
Үзээд алдая
Харин үнэлэх эсэхийг бүү мэд
Өчье би өрлөг жанжингуудад өнчин хүү мэт
Үзэг бэх цаас нийлүүлж
Үзэл бодлоо буулгая
Үндсэн хуулинд заасан
Эрхүүд үнэн эсэхийг шалгая
Үзэл суртлын хяналт надад байхгүй
Үүнийг далимдуулж хүүхэд уруу татахаас сийхгүй
Хэлэх үгийг сонс, эцсийн мөрийг дуустал
Хэрэлдээрэй дараа нь надтай
Ганц үг газар гээхгүй


Дахилт:

Болдоо байна
(Күйза! Мөнгөн аяга, хадаг, сүүгээ
Күйза! Мөнгөн аяга, хадаг, сүүгээ)

Болдоо байна
(Күйза! Мөнгөн аяга, хадаг, сүүгээ
Күйза! Мөнгөн аяга, хадаг, сүүгээ)

II бадаг

Африк, Ямайкаас авч ирсэн соёлын үрийг тарья
Ардын урлагтайгаа хээлтүүлээд ашиг шимийг нэмье
Адарсүрэн ах шиг аяны дугараа барья
Айх юм алга,аюулаас хамгаалах намайг шалгана
Микрофонийг эвдэе, мэтгэлцээнийг эхлүүлье
Мэргэн цэцэн үгээр мэдээллийг нийлүүлье
Алга ташуулалт биш арга барилаа мэдүүлье
Арай ондоо хөгжим дээр ангайтал чинь бөөлье
Урт үс, дээл, улаан хацаргүй нэг төлөг
Урьдны явдлаа, шүлэг хүртэл Янжинлхамын хишиг
Учир нь жинхэнэ монгол билэг танхай хотын нэгэн иргэн
Устгая одоо хоцрогдлын эсрэг, цагаан лавайн эгшиг
Өнөр орцны ертөнцийнхөн одоо өнгө нэмье
Өөх өгсөн хүнтэй өнжин хоноод маргаад дэмий
Өнөөдөр биш маргааш ойлгоно миний үгийг
Өндөрлье үүгээр эхний хэдэн мөрийг

(Алтерьнатив хип хоп хэмнэл)

Болдоо байна
Болдоо байна
Болдоо байна
(Күйза! Мөнгөн аяга, хадаг, сүүгээ)
Болдоо байна

III бадаг

Уран бүтээлч би урсгал сөрөн сэлэгч
Биш ээ зорилгынхоо төлөө буруу аргаа зөвтгөгч
Хэцүү байсан ч шударга замыг үргэлж сонгогч
Хэзээ нэгэн цагт туулайг үхэр тэргээр гүйцэгч
Хэлье соёлын довтолгоо, тэргүүний ажилтнуудаа
Ирлээ би нэгэн түүхийн цоо шинэхэн хуудас
Болоогүй байж унасан боргоцойнуудын дэргэд
Бодь мөрийн зэрэг бичсэн Богд Зонхов адил мэргэн
Эрүүний шөл уулгая, эрхэм ноёд хатагтай нарт
Эрээний бараа шиг нийтийн дуугаа март
Ирээдүй ямар байхыг өнөөдөр би зөгнөнө
Электро жаал хип хопын талаар зөвлөнө

Дахилт:

Болдоо байна
(Күйза! Мөнгөн аяга, хадаг, сүүгээ
Күйза! Мөнгөн аяга, хадаг, сүүгээ)

Болдоо байна
(Күйза! Мөнгөн аяга, хадаг, сүүгээ
Күйза! Мөнгөн аяга, хадаг, сүүгээ)

Болдоо байна


Борүдогийн нэг клип. Их таалагдахаар нь дууных нь үгийг биччихлээ. Нэг хөөрхөн хүүхдэд зориулаад оруулчихая. Зарим үгийг буруу сонсоод биччихсэн байж магадгүй шүү. Ялангуяа II бадагт жаахан худлаа сонссон байж магадгүй. Алдааг олж, зөвийг хэлсэн хүмүүний ачийг мартахгүй санаж явна гэж худлаа ярих нь ч хаашаа юм. Ямар ч л байсан баярлана :)

No comments:

Post a Comment