Saturday, February 19, 2011

Онигоо

Нэгэн марзан залуу найз охинтойгоо уулзаад салахдаа түүнийгээ үнсээд тэврээд явуулахгүй байж гэнэ. Найз охин нь "Яасан бэ?" гэж асуухад "Чамайгаа санаад л"...
- Хоёулаа өдөржингөө хамт байсан ш дээ...
- Харин тэгээд л... санаад л ... :)) :P

Sunday, February 6, 2011



 Francesco Maffei - St Michael Overthrowing Lucifer

"I don't know what happened to me" -

Нисванисыг үгүй хийж 
Нирванад хүрэхсэн

Monday, January 31, 2011

Энэ бүсгүй хэн бэ?

Энэ бүсгүйг хэн болохыг зөв таасан хүнд бууз өгнө. Бас бэлэг болгож 1000 нэгжтэй шүү. :P

Уран гоолиг хөдөлгөөнийг нь хараад байгаарай... бас тэр хөгжим... хөгжмийн хэмнэл

Saturday, December 18, 2010

Арван хоёрдугаар сарын дэмийрэл

Хаалгыг нэгэн хэвийн хэмнэлтэйгээр зогсолтгүйгээр нүднэ. Би компьютерийнхээ ард сууж байсан болохоор босохоос залхууран сонсоогүй дүр эсгэн Новакын "In the Tatras"-ыг сонсонгоо буржаакын солиотой өгүүллэгүүдийг уншиж баясна. Болор хажуу өрөөнөөс гарч ирэн хаалгаа онгойлгож найз залуугаасаа гүүд жоб? гэж асуухад өнөөх нь уцаарлангуйгаар юуных нь гүүд жоб? байд жоб. Хоол байна уу? гээд угаалгын өрөөнд гараа угаахаар орлоо. Удалгүй өрөөндөө орж ирэн шалгалт гайгүй юу? гэхэд гайгүй ээ гэж хэлээд найз охин нь мах хэрчинэ.




Thursday, September 23, 2010

Хайр дурлал аа гэж...

Хайр дурлал аа гэж...  ер нь яг юу юм бэ? Хоёр махбодь  хоорондоо татагдах уу? Сэтгэл санаа, ухаан, ухамсар, бие махбодиороо бие биерүүгээ тэмүүлэх тэмүүлэл үү? Аль эсвэл хэн нэгнийг өөрийн болгох гэсэн өмчлөл үү? Soulmate энэ үгийг заримдаа орчуулахад их хэцүү юм шиг санагддаг юм. "Сэтгэл сүнсээрээ холбогдох хань" гэвэл хэтэрхий урт. Эсвэл зүгээр"Хань"...

Wednesday, September 22, 2010

Чи яагаад олигтой юм хийдэггүй юм бэ?




Why Don't You Do Right

You had plenty money, 1922
You let other women make a fool of you
Why don't you do right, like some other men do?
Get out of here and get me some money too

If you had prepared twenty years ago
You wouldn't be a-wanderin' from door to door
Why don't you do right, like some other men do?
Get out of here and get me some money too

Why don't you do right, like some other men do?
like some other men do?

Monday, August 30, 2010

Юу ч гэмээр юм бэ дээ

1. Тоглохгүй завгүй гэсээр байтал(ер нь бол дургүй болсон) ятгасаар байгаад тоглуулчихаад дараа нь "чаддаггүй, суга, мяа"  зэргээр дуудаж тэрүүхэн тэндээ таашаал эрэгчид.

2. "Яг одоо, яаралтай, болохгүй" гээд өөрийнхөө хийх зүйлээ хүнээр хийлгэх эелдэг царайлсан хамт ажилладаг эгч, ах нар

3. Зөвхөн өөрт нь хэрэг болохоороо л (мөнгө гуйх, юм хийлгэх) "Миний найз.. Найз нь ..... " гэдэг найз ч гэхэд хэцүү танил ч гэхэд хэцүү, хамаатан гэхэд ч хэцүү харийн хүн гэхэд ч хэцүү нэг тийм сонин хүмүүс

4. Миний тэмдэглэлийн дэвтэр, утсанд ирсэн зурвас, мессенжэрээр хэнтэй юу ярьж байгааг мэдэх гэсэн маш сониуч, хэрэгт дуртай миний хөөрхөн дүү охин. (Магадгүй яг одоо энийг уншиж байж ч мэднэ)

5. Мэдсээр байж шөнөжин нойргүй сууж цагийг тулгаж ажлаа хийх бөгтөр залуу. 

6. Биеэ хөгжүүлнэ гэж "бакь" болно гэж нэг сар хиртэй дасгал хийгээд болих "өөртөө ялагдагч".

7. Хэтэрхий динамик, юм болгоныг мэддэг чаддаг болохыг хүссэн, тэр зүйлсээ мэдэж, чаддаг гэхэд хэцүү ганц нэг хачин "нөхөр".

Санааг "ид"-с ...