Monday, November 18, 2013

By this river


Here we are
Stuck by this river,
You and I
Underneath a sky that's ever falling down, down, down
Ever falling down.

Through the day
As if on an ocean
Waiting here,
Always failing to remember why we came, came, came:
I wonder why we came.

You talk to me
as if from a distance
And I reply
With impressions chosen from another time, time, time,
From another time.

Monday, October 7, 2013

Are you there?




Are you there?
The wonderful to know
All the ghosts...
All the ghosts...
Freak my selfish out
mind is happy
Need to learn to let it go
to know you'd do no harm to me

Since you've been gone I've been lost inside
Tried and failed as we walked by the riverside
Oh I wish you could see the love in her eyes
The best friend that eluded you lost in time
Burned alive in the heat of a grieving mind

But what can I say now?
And It couldn't be more wrong
Cos there's no one there
Unmistakably lost and without a care
oh lost all the love that we could share
And its wearing me down
And its turning me round
And I can't find a way
Now to find that it out
Where are you when I need you...

Are you there ? Are you there ? Are you there ? Are you there ?

Tuesday, October 1, 2013

Тэнэмэл бодол...

"Дурлахаа больчихоор хөгширдөг юм гэж хөгширснөө мэдэхгүй хүмүүст хэлэх байсан - Габриэль Гарсиа Маркес" - Эндээс үзвэл нэг бол би хөгширсөн, эсвэл хэтэрхий санаа суусан байх нь...


Thursday, September 26, 2013

Хоёр нийтлэл



Нэг

Нэг ийм нийтлэл уншаад их сайхан санагдав. Тэгээд аавын минь дуулдаг байдал... бас чи бодогдов. Нэг ийм дуу байдаг даа.

Д.Пүрэвдорж    Сумын наадам

Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу
Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугариг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадамч дундаас инээв үү
Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу
Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү
Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний балыг шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү
Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Больё гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болъё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий
Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу

http://www.youtube.com/watch?v=ZGiJ-27TvTQ
Монгол дуу олддоггүй энэ Ютүбээс оруулдаг хэсэгт нь.

Хоёр

Бас нэг ийм юм. 

Монголын метал хөгжмийн түүхийн талаар. Их сонирхолтой санагдлаа. 


Бурзум сонссон чинь гэнэт эрч хүч орж ирэв. Бурзум гэснээс Варгын нэг ийм нийтлэлийг уншлаа



Monday, September 23, 2013

///

Тэнэг наасан... Хардаж энэ тэр... Яахлаараа ийм тэнэг болчихдог байна аа... Угтаа надад огт хамаагүй, бүр ямар ч падлийгүй гэж бодож явсан минь саяхансан...

Хөгийн юмаа... Дэндүү сул, дорой байна...
Дахиж хэзээ ч мсж бичихгүй. Дахиж хэзээ ч залгахгүй гэсэн хаа байна? Худлаа наасан

Хөгийн амьтан ч юм даа би... 

Sunday, September 8, 2013

Исгэлэн...

Өнгөрсөн таван сарын хорин есөнд
Өвч бүрэн бүтнээрээ норлоо
Өмд, цамц, гутал гээд
Өмсөж байсан бүхэнтэйгээ шалба норлоо

Арван оны зуны дунд сар
Аадарт цохиулж шалба норсонсон
Азаар... нэгдүгээр эмнэлгийн манаач оруулж
Арайхийж нэг нөмөр олсонсон

Тэгэхэд уусан
Тэр шүүсний амт
Тэр мөхөөлдөсний амт
Одоо ч аманд исгэлэн хэвээр...

Saturday, September 7, 2013

2:39, Их үд, Ням

Маркс, Спенсерийн цагаан цамц
Зах нь халтайчихсан
Угаагаад нэмэргүй
Хаячихья гэхээр хайран

Хаяахад хайран
Авахад хэцүү...