Friday, July 30, 2010

3


Үнэр ... үнэр ...
Үнэг... үнэг... 
Нэг ... нэг... 
1=3

Saturday, July 24, 2010

Мөргөлт

Түүнтэй анх маш санаандгүй байдлаар танилцсан... Ажил хайж байгаад... Эхлээд мессенжерт юм ярихад их л эелдэг. Удалгүй хүрээд ир гэлээ.


Thursday, July 1, 2010

Ээ дээ эр хүн!?

Дэмий тэнэж байгаад нэг ийм захиа олоод үхтлээ инээлээ.

Wednesday, June 30, 2010

Блог уншигчдын анхааралд

Энэ Бөмбүүлэй гэдэг мангар нэртэй блогыг уншдаг хүмүүст: хэхэ
Заа тэгэхээр:

1. Сэтгэл санаа тавгүй үед хачин хачин, "бараан", "хүнд", "дарамттай" юм бичиж байгаа бол уучилна биз. Нэг тийм хачин, аймаар шүлгүүд зохиосон. Цаагуураа бухимдлаа илэрхийлж тайвширч байгаа нэг хэлбэр нь хөөрхийг ойлгоорой. Бүдүүлэг, хараалын үг ч үе үе хэрэглэсэн сүүлд өөрөө харахад ч эвгүй байсан.(бантав) Тэрийг битгий тоогоорой. Ер нь иймэрхүү зүйлс, яваандаа бараг бичихгүй ээ. Угаасаа хаа сайгүй, хар бараан толбо байхад тэрийг улам бараантуулж, сүүдэрлээд яахав.

2. Заримдаа сэтгэл санаа хөөрч, догдолж, үймэрч, уймарсан үедээ "амьдрал", "үхэл", "хайр" зэрэг мөнхийн сэдвээр үе үе уянгын халил хийнэ. Тэр үед битгий хүн шоолоод байгаарай.

3. Өнөөгийн нийгэм, улс төр, олон улсын байдлаар гэнэ гэнэ өөрийн бодлыг бичнэ.

4. Дуу хөгжим, ном зохиол, кино гээд ер нь урлагын талаар дийлэнхдээ бичих байх шүү.

За нэг тиймэрхүү, ойрд ажил төрлөө солих гээд бүтэн саржингаа л юм болж байна. Ер нь эргээд нилээн өөдрөг үзэлтэй болж байгаа. Бэрхшээл зовлон бол бэлэг гэдэг утгаар харах гэж их л хичээж байна.  Хичээсний үр дүнгээ ч өгч байна.

Хэрэгтэй юмандаа залхуураад, хэрэггүй юмандаа өлөнтөөд суучих юмаа би нээрээ. Үе үе секс.мн уруу ордог юм. Саяхан нэг орсон биш, хэдэн ч цаг хэрэгт дурлав даа хаха, гэхдээ нээрээ үнэхээр хэрэгтэй юмнууд байдаг шүү хүмүүсээ. Мэдээд авахад илүүдэхгүй шүү.

Wednesday, June 23, 2010

Найз нөхөд

Найз нөхөд гэдэг бол хүний амьдралд маш чухал үүрэг, нөлөөтэй хүмүүс билээ. Олон төрлийн найзууд байна. Сайн муу, сайхан муухай, санаатай гэнэн гээд л... Би их ч биш бага ч биш найзтай. Тэд бүгд л өөр өөрийн гэсэн зан араншин, үзэл бодолтой._. Найз, Танил гэж бас нэг ойлголт байнаа. Яг найзад нь аль нь багтах вэ? Найзууд дотроо ямар төрөл болох вэ? Дотны нийлдэг, багын, 10 жил, их сургуулийн ангийн, ажлын хамт олон... гээд л ... бичвэл солиорч өгөх болохоор ингээд зогсъё.

Сайн найз гэдэг бол сайн найз л байдаг. Би дотны сайхан хэдэн найзуудтай. Хүмүүс ер нь өөртэйгээ адилхан хүнийг яаж ийж байгаад л олдог юм билээ. Бас л надтай адилхан нөхөд байгаа. Би чих хатуу байхад нөгөө нэг нүд хатуу байх жишээний. Сайн муу, зовлон жаргалаа хуваалцан та хэдтэйгээ явсаар л байна даа. Миний муусайн найзууд, та нартаа хайртай шүү.
Тэр дундаа эрчүүдийн нөхөрлөл бол жинхэнэ нөхөрлөл. Цэцэн мэргэний нэвтэрхий толиос уншиж байл уу даа  "Эмэгтэйчүүд хэзээ ч хоорондоо жинхэнээсээ найзалж нөхөрлөдөггүй"гэсэн утгатай нэг афоризм. Ер нь ажаад байхад үнэн ч юм шиг... хэхэ

"Сайн Эрс" 

Лайла

Tuesday, June 15, 2010

Хэрвээ би эмэгтэй байсан бол ...

Хэрвээ би эмэгтэй байсан бол ...
Түүнд дурлах байсан ...
Хасах 3 хараатай түүнд дурлах байсан ...

Monday, June 14, 2010

Хүсэл мөрөөдөл үгүй болоход...

Хүсэл мөрөөдөл үгүй болоход
Хүн яах вэ? 
Ойр зуур жижиг зүйлийг хийж
Өдөр хоногыг өнгөрүүлнэ.
Өнөөх зүйлдээ сэтгэл ханаж
Би болж байна гэж эндүүрнэ.