Friday, May 20, 2011

Sonnet CXXX

Би Шекспир шиг сэтгээд байна уу? эсвэл Шекспир над шиг бодоод байна уу? Аль эсвэл бид хоёр тийм адилхан байна уу? За за аль нь ч бай хамаагүй. . .

Дурласан бүсгүйн минь нүд нар шиг гялбам биш,
Уруулын нь улаан тодхон шүрийг гүйцэхгүй ээ.
Түүнийхээ цээжийг би цаснаас цагаан хэмээж ч,
Үсийг нь хар торгоноос илүү гэж ч хэлэхгүй ээ.
Улаан ч, цагаан ч Дамаскын сарнайг бишгүй л харсан
Хацрынх нь өнгө тэдгээр сарнайнхтай жишихээр биш.
Учралт хонгорын минь амьсгалах үнэрээс, үнэндээ
Хаврын цэцэгсийн анхилан хол илүү санагдсан
Тэр бүсгүйн яриаг чагнан суух дуртай ч би
Илүү тааламжит аялгуутай хөгжмийг мэднэ ээ.
Тэнгэрийн дагинас яаж нисдгийг би хараагүй,
Энхрий хонгор минь ердөө л газраар алхдаг.
Гэлээ ч, хувь золоор учирсан тэр минь наддаа 
Гэрэлт хорвоо дээр юутай ч эгнэшгүй онцгой.

Г. Аюурзана - "Дэлхийн сонгомол яруу найраг" номноос