Monday, May 31, 2010


За сайн уу? Юу байцгаана даа?

Сонин сайхан солио гажуу юу байна гэж үү?

Нэг их сайхан Yes Man л байна даа. Зун цаг ирлээ. Өшөө гоё гоё адал явдал зөндөө тохиолдоно гэж найдаж байна.

За алинаас нь эхэлдэг юм билээ? Аан, тийм нойр. Сүүлийн үед их бага унтдаг боллоо. Үүндээ маш их санаа зовж байна. 4,5 гэж унтаад 7,8 гээд л босчих юм. Тэгсэн мөртлөө нэг их айхтар ядарсан юм байхгүй. Өмнө нь ёстой ядарч мадраад л мяардаг байсан одоо яасан юм бол бүү мэд. Бараг 2 долоо хоног орчим ийм маягаар явж байна ш дээ. Өдөр нь нойр хүрэхгүй. Эсвэл зун болоод, биеийн эрчим чадал, чакра минь ихсээд байна уу?